8/27-ноос 9/03-ныг дуустал автомашины ТЭГШ, СОНДГОЙ дугаараар хөдөлгөөнд оролцуулах хуваарь гарлаа
Үйл явдал
/
2022-08-26

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор наймдугаар сарын 27, 28-наас эхлэн автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр 12:00 цагт өгнө гэлээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ 12:00 цагт:

Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 3-ныг дуустал өглөө 08:00-20:00 цаг хүртэл автомашины дугаарыг тэгш, сондгойгоор ээлжлэн замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарлаа. 

Наймдугаар сарын 27, 29, 31, есдүгээр сарын 2-ны өдрүүдэд 1,3,5,7,9 буюу СОНДГОЙ  дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцно. 

Наймдугаар сарын 28, 30, есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд 0,2,4,6,8 буюу ТЭГШ дугаараар төгссөн автомашинууд хөдөлгөөнд оролцоно.

700

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.211.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.