Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.08.24/ Бүгд Найрамдах Турк Улсын Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар /ТИКА/-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаөмэртэй уулзлаа.
Засаг дарга Д.Бауыржан өнгөрсөн хугацаанд тус аймагт ТИКА-аас эрүүл мэнд, боловсролын салбарт үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээс гадна, эрүүл ахуй, хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр ирсэнд талархлаа.
ТИКА-ийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэг болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа аймгийн Асрамжийн газрын шинэ барилга баригдаж байна.
Ялангуяа асрамжийн газрыг бүрэн тохижуулан, асруулагчдын ая тухтай байх хэрэгцээг бүрэн хангасан гэдгийг онцолсон юм. Мөн шинэ цэцэрлэгүүдийн барилга орчин үеийн хүүхдүүдийн суралцах, өсөх, хүмүүжих орчин нөхцөлийг бүрдүүлсэнд талархалтай байгаагаа Засаг дарга илэрхийлсэн.
Ирэх есдүгээр сарын эхээр асрамжийн газрын барилга ашиглалтад орохоор төлөвлөж байгаа бөгөөд тус барилгын ажлыг чанартай гүйцэтгэсэн “Эм Си Жи Би” ХХК-ний захирал Е.Гылымханд талархлаа.
Баян-Өлгий аймаг ТИКА-тай цаашид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлж, орон нутгийн хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсэв.
Мөн уулзалтын үеэр талууд 2022 онд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээ дүгнэн ярилцаж, ирэх онд хамтран ажиллах талаар ярилцлаа.
-
13 цаг 59 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
13 цаг 59 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин