Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулна
Үйл явдал
/
2022-08-26

 Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Стивен Кент, төслийн менежер А.Жаргалан тэргүүтэй албаны хүмүүс Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирж, аймгийн удирдлагуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

           Уулзалтад Засаг даргын орлогч С.Хонаев, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга  Ө.Хуралай, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Маргулан болон төслийн олон нийттэй харилцах мэргэжилтэн С.Агьзул нар оролцлоо.

            Уулзалтын эхэнд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Стивен Кент тус байгууллагын талаар болон төслийн талаар танилцууллаа. Тэрээр  “Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх ёсыг бий болгохын төлөө дагнан ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага бөгөөд дэлхийн янз бүрийн эрх зүйн тогтолцоотой 90 гаруй оронд ажилласан туршлагатай. ОУЭЗХБ нь 1988 онд байгуулагдсан ба 2001 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажиглагчийн статустай.

             Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас “Монгол Улсад жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” (2019-2022) төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ), Монголын Хуульчдын Холбоо болон Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх нь” сэдэвт сургалтыг 08 дугаар сарын 25-26-ны хооронд Баян-Өлгий аймагт зохион байгуулах гэж байна.

            Тус сургалтад гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид эрх зүйн туслалцаа, тэр дундаа эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх үүрэгтэй оролцдог иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, ГБХЗХГ-ын мэргэжилтэн, эрх зүйн хөтөч болон өмгөөлөгч нараас бүрдсэн Баян-Өлгий, Ховд болон Увс аймгийн 40 гаруй мэргэжилтэн хамрагдаж жендерт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэхэд хохирогч төвтэй хандлагыг тусган хэрэгжүүлэх, өмгөөлөгч болон бусад чиг үүрэгтэй оролцдог байгууллагууд руу холбон зуучлах талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлэх юм.” хэмээн танилцуулав.

             Уулзалтын үеэр талууд төслийн онцлог, цаашдын зорилго, зорилт, хүлээж буй үр дүн, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, санал солилцов.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.214.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.