Лабораторийн шинжилгээний шаардлага хангасан 5,720.6 тонн махыг БНХАУ-руу экспортолно
Үйл явдал
/
2022-08-27

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ-д экспортлох ажлыг зохион байгуулах чиглэл өгөгдсөн. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэр бүхий 11 ААН-ийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5,720.6 тонн махыг экспортод гаргах бэлтгэл ажилд хяналт тавин ажиллаж байгаа байна. 

Энэ хүрээнд өнөөдөр мах экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж дараах анхааруулгыг хүргэлээ

  • Ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх
  • Мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын поддон тавиурт хурааж хэвших
  • Хадгалах, хөлдөөх камерын температурыг тогтмол хянах
  • Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох
  • Лабораторийн шинжилгээний хариу болон баримт бичгийг хадгалж архивлах, бүртгэл хөтлөх
  • Ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд зургаан сар тутам хамруулах
  • Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан холбогдох дүрэм, журам, стандарт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод хяналтыг мөрдөж ажиллах шаардлагатай байгаа талаар анхаарууллаа. 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.216.196)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.