Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах явцыг үнэлж, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан ЕБС-дын захирал, цэцэрлэгийн эрхлэгчидтэй боловсролын салбарын цаг үеийн нөхцөл байдлын хүрээнд уулзалт зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан ЕБС-дын захирал, цэцэрлэгийн эрхлэгчидтэй боловсролын салбарын цаг үеийн нөхцөл байдлын хүрээнд уулзалт зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтаар 2022-2023 оны хичээлийн жилд боловсролоос гадуур орхигдож, цоожтой хаалганы цаана хүүхэд үлддэг байдлыг гаргахгүйн тулд дүүргээс зохион байгуулж буй ажлын явц, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.
Сонгинохайрхан дүүрэгт төрийн өмчийн 61 цэцэрлэг байдаг бөгөөд энэ жил шинээр 3 цэцэрлэг ашиглалтад оруулахаар гүйцэтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Мөн 2022-2023 оны хичээлийн шинэ жилээр ашиглалтад оруулахаар шинээр 8 цэцэрлэг, 5 өргөтгөлийн барилга баригдаж байгаа юм. Энэхүү цэцэрлэгүүдийн барилга угсралтын ажил дууссанаар дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж хэд дахин нэмэгдэх боломжтой. СХД-ийн ЗДТГ-ын зүгээс энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хамрагдалтыг бүрэн хангахаар Хувийн цэцэрлэг, Түрээсийн цэцэрлэг, Худалдан авах цэцэрлэг, Цомцог гэр, Монгол гэр, бүлэг нэмэх хэлбэрээр хуваарилалт хийн зохион байгуулалтыг ханган ажиллаж байна. Мөн дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 27, төрийн бус 8 сургууль байдаг бөгөөд энэ онд 4-р хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийг Улсын комисс хүлээн авч, сурагчдаа хүлээн авахад бэлэн боллоо. Түүнчлэн 10, 20, 28, 31, 32, 40-р хороонд шинээр сургууль баригдаж байна. Боловсролын салбарын шинэ бүтээн байгуулалт олон байгаа боловч хөрөнгө оруулалт, дулаан алдагдал, цахилгааны засвар, камержуулалт, дээвэр засвар, сантехникийн хоолой гэмтэх зэрэг шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгааг сургууль, цэцэрлэгийн удирдлагууд дүүргийн Засаг даргад хэллээ.
Нийт удирдлагуудад сургууль, цэцэрлэгийн барилгын засвар шинэчлэлттэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудаар дамжуулан хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө шуурхай шийдвэрлүүлэх, Байгууллагынхаа албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад онцгойлон анхаарч ажиллахыг санууллаа. Мөн Сонгинохайрхан дүүрэг урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримтыг боловсруулж цаашдын 5, 10, 15 жилийн хөгжлийг тодорхойлохоор ажлын хэсэг гарч эхлээд байгааг уламжиллаа. Тиймээс энэхүү урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримтад тусгах санал боловсруулж ажиллахыг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нийт удирдлагуудад үүрэг болголоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.63.148)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
13 цаг 44 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
13 цаг 44 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин