Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.08.26/ “Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц барих төсөл”-ийн ажлын хэсгийн онлайн хуралд уг төслийн төв байрнаас оролцов.
Онлайн хурлыг “Эрдэнэбүрэн усан цахилгаан станц” төслийн удирдагч Ч.Гантулга удирдан явуулж, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудын Засаг дарга нар, холбогдох мэргэжилтнүүдтэй онлайн уулзалт зохион байгууллаа.
Уг онлайн уулзалтаар төслийн нөлөөлөлд өртөж буй иргэд, археологийн авран хамгаалах ажлын тоо хэмжээ болон тухайн онд авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Мөн аймгууд дэд ажлын хэсгийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийж гүйцэтгэсэн ажлын талаар товч танилцууллаа.
Энэхүү онлайн уулзалтаар “Эрдэнэбүрэн усан цахилгаан станц” төслийн нуур үүсгэх талбай болон станцын барилгын ажил явагдах талбайд нөлөөлөлд өртөж буй 1241 иргэд, 270 айл өрх, 714 түүх археологийн олдворуудын тоон мэдээллийн тухай, айл өрх, түүх археологийн олдворыг 2022 онд нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж, эхлэх дуусгах хугацааг товлов.
Үүнд 2022 онд 1305м-ийн түвшинд байрлах зөвхөн Баяннуур сумын 30 айл, 1310м-ийн 21 айл нийт 51 айлыг нүүлгэн шилжүүлнэ. Харин 2023 онд Баяннуур сумын 1315м-ийн түвшинд байрлах 43 айлыг нүүлгэн шилжүүлэх бол 2024 онд 1315м-ийн түвшинд байрлах 36 айл, 1320м-ийн түвшинд байрлах 4 айл, 1325м-ийн түвшинд байрлах 11 нийт 51 айлыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөв.
Мөн нөхөн олговрын хэмжээ болон өрхийн тоог дараах байдлаар ангилж, нөхөн олговор олгогдохоор болсон байна. Баяннуур сумын хувьд 5-10 саяын хооронд 4 өрх, 10-20 саяын хооронд 32 өрх, 20-30 саяын хооронд 61 өрх, 30-40 саяын хооронд 14 өрх, 40-50 саяын хооронд 11 өрх, 50-60 саяын хооронд 13 өрх, 60-70 саяын хооронд 5 өрх, 70-100 саяын хооронд 5 өрхөд нөхөн олговор олгохоор төлөвлөсөн байна.
Түүнчлэн нэг удаагийн болон эд хөрөнгийн нөхөн олговрын буюу “Улсын тусгай хэрэгцээнд газар эргүүлэн авах, солих гэрээ”-г байгуулах ажлын хэсэг гаргахаар шийдвэрлэв.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга цахилгаан станц барихдаа холбогдуулан усанд автах гурван сая модыг актлуулах, усан доор үлдэх хар шороог шинээр мод тарихад ашиглах, Баяннуур сумын Шар цэхээ толгой руу Цэцэгтийн голыг салбарлуулах, тус сумын 120 айл өрхийн өвөлжөө, мал төллүүлэх хаваржаа нь Цамбагарав уулын байгалийн цогцолборт газарт байршдаг, үүнтэй холбоотойгоор иргэдийн өөрсдийнх нь хүсэлтээр тухай байгалийн цогцолборт газрыг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлт гаргасан тухайгаа танилцуулж, Баяннуур суманд шинээр бий болгож байгаа суурьшлын бүсэд сургууль, цэрэглэг барих асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Уг онлайн хуралд аймгийн Засаг даргаас гадна Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат нар оролцлоо.
-
13 цаг 50 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 16 цаг 29 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 12 цаг 54 мин
-
Уржигдар 12 цаг 52 мин
-
13 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 26 мин
-
Уржигдар 14 цаг 23 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 15 цаг 32 мин
-
Уржигдар 12 цаг 45 мин