Монголд залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 101 жилийн ойн өдрөөр залуус цахимаар чуулж, санал бодлоо нэгтгэн Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүллээ
Үйл явдал
/
2022-08-28
Монгол улсад залуучуудын хөдөлгөөн үүсч хөгжсөний 101 жилийн ойн өдрөөр залуус цйахимаар чуулж, санал бодлоо нэгтгэн Монгол Улсын Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүллээ.
Тухайлбал: 
Мал төллөх, ногоо хураах зэрэг улирлын шинжтэй ажилд байгууллага, хамт олноороо туслах санал санаачлагыг дэмжих, “Шинэ цагийн илгээлтийн эзэд” аян өрнүүлэх;
Залуучуудын гарааны бизнесийг дэмжих, төсөл хөтөлбөр, сургалтын тоог нэмэгдүүлэх;
Залуу ээжүүдэд тохирсон цагийн уян хатан зохицуулалттай ажлын байр бий болгох, залуу ээжүүд, залуу гэр бүлийг дэмжих;
Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх;
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, семинарыг өргөн хүрээнд, давтамжтайгаар зохион байгуулах, залуучууд, залуу ажилтнууд, ажилчдын мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх
#Монголын_Үндэсний_Худалдаа_Аж_Үйлдвэрийн_Танхим_Монголын_Ажил_Олгогч_Эздийн_Нэгдсэн_Холбоо_ажил_олгогч_нийт_аж_ахуйн-нэгж_байгууллагуудад:
Ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлт, шаардлагыг уян хатан болгох, өөрчлөх замаар төгсөгч оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
Төрийн байгууллагын албан хаагчдын хөгжих, байнга суралцах нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх;
Сургууль төгсч, ажилд орж буй залуучуудад зөвлөн тусалсан албан хаагчдыг урамшуулдаг тогтолцоог бий болгох;
Ажлын байр, тавигдах шаардлагад нас, хүйс, боловсрол, мэргэжил, үзэмж, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээр үл ялгаварлах, ажлын байрны сонгон шалгаруулалтын ил тод, шударга ?байдлыг дээшлүүлэх;
Ажлын байран дахь залуучуудын эрхийн зөрчлийг анхаарах, шийдвэрлэх;
 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, семинарыг өргөн хүрээнд, давтамжтайгаар зохион байгуулах, залуучууд, залуу ажилтнууд, албан хаагчдын мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх болон бусад.
Хувиараа бизнес эрхлэх гэж буй, эрхэлж буй залуучуудад ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлэх;
Бизнес эрхлэгч залуучууд, салбарын залуучуудын санал хүсэлтийг аймаг/дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж хэвших, залуучуудаа сонсдог тогтмол өдөртэй болох
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд холбогдох талуудтай бүтээлч, санаачлагатайгаар хамтран ажиллах, шийдлийг хамт эрэлхийлэх, шийдвэрлэх;
Шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог хангах үүднээс зохион байгуулалтыг сайжруулах, эв санааны нэгдлийг эрхэмлэх.
Судалгааны байгууллага, судлаачдад:
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн тулгамдсан асуудлууд, шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг шинжлэх ухаанчаар тодорхойлох, бодлогын зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэх.
Халамж, бэлэнчлэх сэтгэлгээнээс татгалзах,
6 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
 
2 хүн ба бичвэр нарын зураг байж магад
8 хүн, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.210.173)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.