ӨНӨӨДӨР: “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган болно
Үйл явдал
/
2022-08-29

10.00 цагт Төрийн ордонд “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулган болно.

10.00 цагтМУБИС-ийн төв байрны гадна Багшийн сургуулийн 100 дахь хичээлийн жилийн нээлт болно. Утас: 88102915

11.00 цагт"Холидэй Инн” зочид буудалд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар барилгын зураг төслийн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзана.

11.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан Монгол судлаач Э.Жамуха хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах, хөгжих эрх зөрчигдөж байгаа талаар “Ээлтэй ертөнц” ТББ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөлөл хамтран хэвлэлийн хурал хийнэ. Утас: 89017101

14.00 цагт “Новотел” зочид буудалд Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” зөвлөлдөх уулзалт зохион байгуулна. Утас: 98118040

Гадаад харилцааны яаманд

8.50 цагт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар дурсгалын гэрэл зураг татуулж, албан ёсны хэлэлцээ хийнэ. 

10.10 цагт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Пак Жин нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлнэ.

 

УИХ-ын ээлжит бус чуулганы хүрээнд:

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.21.209)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.