Залуучуудын хөгжлийн үндэсний цахим чуулган, дэд хэлэлцүүлгийн саналыг нэгтгэн зөвлөмж гаргалаа
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд тулгарч буй сорил, шийдэл, арга замыг залуучуудтай хамтран хэлэлцэх, шийдэл, зөвлөмжийг Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлөөр албажуулах, бодит үр дүнд хүрэх зорилготой “Залуучуудын хөгжлийн үндэсний цахим чуулган”-ыг “Хүртээмжит нийгэм: Залуучуудын оролцоо-Хөдөлмөр эрхлэлт” сарын аяны хүрээнд 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр цахимаар амжилттай зохион байгууллаа.
Чуулганд төр, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, аймаг, нийслэл, дүүргийн нийт 600 гаруй төлөөлөгч цахимаар, 1700 гаруй залуучууд лайваар оролцлоо.
Үндэсний чуулганыг угтсан дэд хэлэлцүүлгийг улс даяар 08 дугаар сарын 17-ны өдөр бүх аймаг, дүүрэгт зохион байгуулж, нийт 2700 гаруй залуучууд оролцож залуучуудын хөдөлмөр эрхлэлт, хөгжил, оролцоог дэмжихэд салбарын яамд, орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллагууд, холбоод, залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн 700 гаруй санал санаачлагыг үндэсний чуулганд ирүүлсэн.
Үндэсний чуулган болон дэд хэлэлцүүлгийн санал, зөвлөмжийг нэгтгэн дүгнэж, чуулганы оролцогч, залуучууд Монгол Улсын Засгийн газар болон бусад талуудад зөвлөмж хүргүүлснийг тоймловол:
Монгол Улсын Засгийн газарт:
- Мал төллөх, ногоо хураах зэрэг улирлын шинжтэй ажилд байгууллага, хамт олноороо туслах санал санаачлагыг дэмжих, “Шинэ цагийн илгээлтийн эзэд” аян өрнүүлэх;
- Залуучуудын гарааны бизнесийг дэмжих, төсөл хөтөлбөр, сургалтын тоог нэмэгдүүлэх;
- Залуу ээжүүдэд тохирсон цагийн уян хатан зохицуулалттай ажлын байр бий болгох, залуу ээжүүд, залуу гэр бүлийг дэмжих;
- Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, семинарыг өргөн хүрээнд, давтамжтайгаар зохион байгуулах, залуучууд, залуу ажилтнууд, ажилчдын мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх болон бусад.
Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо, ажил олгогч нийт аж ахуйн нэгж, байгууллагуудад:
- Ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлт, шаардлагыг уян хатан болгох, өөрчлөх замаар төгсөгч оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
- Төрийн байгууллагын албан хаагчдын хөгжих, байнга суралцах нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх;
- Сургууль төгсч, ажилд орж буй залуучуудад зөвлөн тусалсан албан хаагчдыг урамшуулдаг тогтолцоог бий болгох;
- Ажлын байр, тавигдах шаардлагад нас, хүйс, боловсрол, мэргэжил, үзэмж, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээр үл ялгаварлах, ажлын байрны сонгон шалгаруулалтын ил тод, шударга байдлыг дээшлүүлэх;
- Ажлын байран дахь залуучуудын эрхийн зөрчлийг анхаарах, шийдвэрлэх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, семинарыг өргөн хүрээнд, давтамжтайгаар зохион байгуулах, залуучууд, залуу ажилтнууд, албан хаагчдын мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх болон бусад.
Орон нутгийн захиргааны байгууллагуудад:
-Хувиараа бизнес эрхлэх гэж буй, эрхэлж буй залуучуудад ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлэх;
-Бизнес эрхлэгч залуучууд, салбарын залуучуудын санал хүсэлтийг аймаг/дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж хэвших, залуучуудаа сонсдог тогтмол өдөртэй болох болон бусад.
Залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудад:
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд холбогдох талуудтай бүтээлч, санаачлагатайгаар хамтран ажиллах, шийдлийг хамт эрэлхийлэх, шийдвэрлэх;
-Шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог хангах үүднээс зохион байгуулалтыг сайжруулах, эв санааны нэгдлийг эрхэмлэх.
Судалгааны байгууллага, судлаачдад:
-Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн тулгамдсан асуудлууд, шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг шинжлэх ухаанчаар тодорхойлох, бодлогын зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэх.
Залуучууд, олон нийтэд:
-Халамж, бэлэнчлэх сэтгэлгээнээс татгалзах,
-Хандлагаа өөрчилж, илүү бүтээлч, оролцоотой байх.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.34.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 57 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
12 цаг 57 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин