Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 7 дугаар хороонд ажиллалаа
Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо нь 2242 өрх айл, 8428 иргэнтэй. Хуучны орон сууц ихтэй бөгөөд дөрвөн байранд энэ жил гадна фасадны ажил хийгдэнэ. Баянзүрх дүүрэг хүүхэд залуучуудаа дэмжиж, спортоор хичээллэх боломж олгох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулж байгаа. Энэ онд 15 хороонд сагсан бөмбөгийн талбай байгуулах бөгөөд 7 дугаар хороонд мөн дээрх ажил хийгдэж байна. Баянзүрх дүүргийн засаг дарга 7 дугаар хороонд ажиллах үеэр эмнэлэг, цагдаагийн хэлтсээс өрөө тасалгааны хүрэлцээ дутмаг байгаа. Иймд энэ асуудалд анхаарлаа хандуулж, шийдвэрлэж өгөхийг хүссэн.
Улс, нийслэл, дүүргийн төсвөөр 7 дугаар хорооны хэд хэдэн байршилд тохижилт бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Эдгээр ажлуудаас ялангуяа хүүхдийн тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай байгуулж байгаа ажлууд дээр хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар анхаарал, хандуулж хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх үүрэг болголоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.198.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
11 цаг 57 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
11 цаг 57 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин