Сайн дурын төвийн хөгжлийг дэмжих төслийн зохицуулагчтай уулзлаа
Үйл явдал
/
2022-08-30
“Сайн дурын төвийн хөгжлийг дэмжих төсөл II” төслийн ажлын хүрээнд БНСУ-ын  “Go & Do” олон улсын төрийн бус байгууллагын  Солонгос дахь зохицуулагч Ким Бом Сү болон холбогдох албаныхан ХХҮЕГ-ын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Т.Бадрахбаяртай уулзлаа.

Уулзалтын эхэнд тус төслийн явцыг танилцуулсан бөгөөд сайн дурын төвүүдийг цаашид хэрхэн тогтвортой үйл ажиллагааг нь явуулах талаар санал солилцов.

БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр “Go & Do” олон улсын ТББ нь Монгол Улсад Сайн дурын төвийн хөгжлийг дэмжих төслийг эхлүүлсэн билээ.

Төслийн хүрээнд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт болон нийслэл хотод нийлээд Сайн дурын үйл ажиллагааг дэмжих 5 төвийг байгуулжээ. Энэ төвүүдээр дамжуулан одоогийн байдлаар 1500 орчим сайн дурын сургагч багш бэлтгэсэн бөгөөд 15 мянга орчим иргэнд сайн дурын дэмжлэг тусламж үзүүлэн хамтарч ажиллаад байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.29.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.