Барилга, хот байгуулалтын сайд зураг төсөл зохиогч нартай уулзлаа
Сайд Б.Мөнхбаатар өнөөдөр /2022.08.29/-ний өдөр зураг төслийн үйл ажиллагаа эрхэлдэг аж нэгж байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр “Хот байгуулалт, зураг төслийн салбарын бодлого” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, зураг төсөлд тулгамдаж байгаа болон шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.
Мөн тус хэлэлцүүлгийн үеэр Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх Хот байгуулалт, зураг төслийн институт нь шинээр байгуулагдаж буйтай холбоотой тус институтийн үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээллийг сонсож, санал cолилцов. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022.06.30 өдрийн 309 дугаартай тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын бүтэц шинэчлэгдэн батлагдан, таван хэлтсийн үйл ажиллагааг Хот байгуулалт, зураг төслийн институтэд харьяалуулан ажиллаж байна. Тодруулбал, Барилгын хөгжлийн төвийн Бүс нутаг, хот суурины төлөвлөлтийн хэлтэс, Зураг төслийн хяналтын хэлтэс, Барилгын материалын сорил, шинжилгээний лабораторийн хэлтэс, Норм, нормативын хэлтсүүд Барилгын хөгжлийн төвийн Хот байгуулалт, зураг төслийн институтэд харьяалагдан, үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүллээ.
Барилга, хот байгуулалтын сайд уулзалтын үеэр Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий болгох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын дагуу Хөшигийн хөндийд шинэ хот цогцлоон байгуулах нөр их ажлын суурийг бэлтгэж, дэд бүтцийн ажлыг эхлүүлээд байгаа талаар мэдээлэл өгч, цаашид шинэ суурьшлын бүсүүдэд Засгийн газар бодлогоор дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, хувийн хэвшил, олон улсын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлэн ажиллах болно гэдгийг хэллээ.
Сайд Б.Мөнхбаатар мөн хот байгуулах ажил нь газрын судалгаа, шугам сүлжээ, дэд бүтэц, техник-эдийн засгийн үндэслэл, инженер-геологийн хайгууль судалгаа, геодезийн зураглал зэрэг бүхий л зүйлийг нарийвчлан тооцсон ажлын зургаас эхэлнэ гэдгийг онцолж байсан юм.
Монгол Улсын зураг төслийн салбарт өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшил давамгайлсан 811 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Харин газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй 500 мянга гаруй барилгын зурган болон бүртгэлийн мэдээлэл бий.
Салбар яам, Барилгын хөгжлийн төвөөс тус мэдээллийг засварлаж, өгөгдлийн санг байгуулан 3 болон 4 хэмжээст газар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, үнэлгээ, татвар, төлбөрийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын системтэй холбосон дундын мэдээллийн санг байгуулж, байгууллага хоорондын уялдааг ханган ажиллаж байна. Энэ мэтчилэн сайн туршлагыг нэвтрүүлэн их өгөгдлийн сан байгуулан цахимжуулж нэг платформ дээр ажиллах, эвлэлдэн нэгдэх, түншлэх, төлөвлөлтийн нийцэл, уялдааг хангах хүрээнд цаашлаад Улс орны томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зураг төслүүдийг боловсруулах, тулгарч буй бэрхшээлүүдийг даван гарах гарцыг олох зорилгын дор энэхүү уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Монголын архитекторуудын эвлэл, Зураг төсөл зохиогчдын холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, ахмад архитекторууд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.73.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
11 цаг 47 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
11 цаг 47 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин