Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг даалгавар өглөө
Үйл явдал
/
2022-08-31
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч нартай уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Засаг даргын зөвлөх Х.Алтаншагай, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн нар оролцож, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Баярмаа нар оролцлоо.
Уулзалтаар
• Өвөлжилтийн бэлтгэл ажил
• Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх
• Хөрөнгө оруулалтын ажлуудын явц
• Олон улсын хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.
Цэцэрлэгүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлаа 100 хувь хангахаар ажиллаж байгаа бөгөөд хичээлийн шинэ жилдээ хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ.
Харин олон улсын хөтөлбөрийн хувьд Чингэлтэй дүүрэг “Монтессори” хөтөлбөрийг 33, 292 дугаар цэцэрлэг, "STEAM" хөтөлбөрийг 291 дүгээр цэцэрлэг, “I’M BRICK” хөтөлбөрийг 280 дугаар цэцэрлэгүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. Цаашдаа Чингэлтэй дүүргийн цэцэрлэг бүрт дээрх гурван хөтөлбөрөөс сонгон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм.
Мөн дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийн санаачлагаар цэцэрлэгүүдийн зөөлөн эдлэлийг бүрэн шинэчлэсэн бөгөөд цаашдаа хүүхдийн тоглоом, цэцэрлэгийн ногоон байгууламж, гадна талбайг тохижуулах, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөж хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болгов.
4 хүн, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
2 хүн, зогсож буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад
7 хүн ба сууж буй хүмүүс нарын зураг байж магад
8 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
2 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
4 хүн, сууж буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.188.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.