Үйлдвэрлэл, технологийн паркийн мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх журмын төслийн хэлэлцүүлэг боллоо
Үйл явдал
/
2022-08-31

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн танилцуулга 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр УИХ-аар батлагдан 8 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд тус яамнаас Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө болон нэгжийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийн төсөл болон паркийн мэдээллийн сан бүрдүүлэх, хөтлөх журмын төслийг боловсруулан санал авахаар 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр www.mmhi.gov.mn цахим хуудсанд байршуулсан.

Журам болон дүрмийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа

 

Хэлэлцүүлэгт УУХҮЯ-ны ХҮБГ-ын дарга Д.Даваадорж, ХҮБГ-ын Дэд бүтцийн хэлтсийн дарга С.Сүхбат, Хуулийн хэлтсийн дарга Д.Жадамба, Ахлах шинжээч Д.Отгонбаяр, Ахлах мэргэжилтэн Б.Бямбарагчаа, Мэргэжилтэн Н.Шинэжаргал, Мэргэжилтэн Б.Отгонбаяр, Зэс төслийн ажилтан Т.Чимэгсанаа, Мэргэжлийн холбоод болон паркуудын төлөөллүүд оролцов. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.168.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.