Төсвийн орлогын 22%-ийг эрдэс баялгийн салбар бүрдүүлж байна
Үйл явдал
/
2022-08-31

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2022 оны эхний зургаадугаар сарын байдлаар 8,001.5 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 895.4 тэрбум төгрөг буюу 12.6%-иар өссөн байна.
Үүнээс, эрдэс баялгийн салбараас 1,773.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулав.
➢ Уул уурхай, олборлох 1,738.5 тэрбум төгрөг буюу 21.7%,
➢ Газрын тос 1.8 тэрбум төгрөг буюу 0.02%,
➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 15.1 тэрбум төгрөг буюу 0.2%,
➢ Бусад орлого 17.8 тэрбум төгрөг буюу 0.2%.
Эрдэс баялгийн салбар нь 2022 оны эхний зургаадугаар  сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 22.1%- ийг бүрдүүлж байна.

Нүүрснээс төсөвт төвлөрүүлсэн орлого 30,3%-иар өсчээ.

 Уул уурхай, олборлох салбараас 2022 оны эхний зургаадугаар сарын байдлаар улсын төсөвт 1,738.5 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
➢ Зэс 936.7 тэрбум төгрөг,
➢ Нүүрс 562.0 тэрбум төгрөг,
➢ Алт 112.3 тэрбум төгрөг,
➢ Цайр 53.8 тэрбум төгрөг,
➢ Төмөр 26.6 тэрбум төгрөг,
➢ Хайлуур жонш 11.3 тэрбум төгрөг,
➢ Бусад ашигт малтмал 35.9 тэрбум төгрөг байна.

Дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй гарсан байна. Үүнд:
➢ Нүүрс 130.6 (30.3%) тэрбум төгрөг,
➢ Цайр 8.8 (19.6%) тэрбум төгрөг,
➢ Алт 6.1 (5.7%) тэрбум төгрөг,
➢ Бусад 15.5 (76.3%) тэрбум төгрөг.

Харин дараах ашигт малтмалын улсын төсөвт төвлөрүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй гарчээ. Үүнд:
➢ Зэс 736.0 (44.0%) тэрбум төгрөг,
➢ Төмөр 43.4 (62.0%) тэрбум төгрөг,
➢ Хайлуур жонш 40.4 (78.1%) тэрбум төгрөг,

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.32.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.