"Эко жорлон”-ийн төслийг Баянзүрх дүүрэг дэмжинэ
Үйл явдал
/
2022-08-31
Баянзүрх дүүргийн иргэн М.Золхүү байгаль экологид ээлтэй, бохироо соруулдаг “Эко жорлон” хийгээд хоёр жил болж байна. Эко жорлондоо агааржуулагч хоолой, суултуур гэх мэт нэмэлт тоноглол суурилуулж үнэргүй, тохилог болох боломжийг ч бүрдүүлж өгчээ. Ихэвчлэн зуслангийн бүсэд амьдарч байгаа иргэд хашаандаа энэ төрлийн шийдлийг нэвтрүүлж, байгальд ээлтэй жорлонг хийлгэдэг байна.
700
Гэр хорооллын болон зуслангийн бүсэд амьдардаг иргэдийн одоо ашиглаж байгаа жорлон бороо орсон үед бохир хальж улмаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгвэл М.Золхүү энэ эрсдэлийг тооцож, бороо орсон үед бохир халихгүй байх шийдлийг олсон байна. Төслөө илүү олон хүнд хүргэх, байгаль экологид үзүүлж буй сөрөг нөлөөллийн арилгахын тулд ажлын байр түүнд хэрэгтэй байгаа. Тиймээс ч Баянзүрх дүүргийн Засаг даргад хандсан юм. Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх цаашид дэмжиж, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ
700
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.192.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.