Б.Чойжилсүрэн: Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг эрчим хүчний эх үүсвэрүүдийг цаг алдалгүй эхлүүлнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-08-31

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилсон. Эрчим хүчний сайдаар томилогдсон Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхээс тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо.

Тамга хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан хүрэлцэн ирж амжилт хүслээ. Тэрбээр Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц, Тавантолгой дулааны цахилгаан станц болон бусад эрчим хүчний эх үүсвэрүүдийг цаг алдалгүй эхлүүлэх, эрчимжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдлыг бий болгоход хичээж ажиллахаа илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Эрчим хүчний сайд Баттогтохын Чойжилсүрэн

• 1970 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн.

• 52 настай

• Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Гадаад хэл - Англи, Орос

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.17.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.