Баянхонгор аймагтай отор нүүдлийг хамтран зохион байгуулах санамж бичиг байгууллаа
Аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна. Тус аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан 2020-2021 онд цаг уурын хүнд нөхцөлтэй үед Баянхонгор аймгийн малчдыг Өмнөговь аймгийн нутагт оторлож өвөлжиж хаваржих боломжоор хангаж байсанд талархал илэрхийллээ.
Энэ жилийн хувьд Баянхонгор аймгийн нийт нутгийн 25% гантай, 70% гандуу, 5% зуншлагатай байгаа хэдий ч бэлчээрийн даац, уст цэгтээ тохируулан Өмнөговь аймгийн малчид мал сүргийг оторлуулах чиглэлээр сумдын удирдлагууд, малчдад чиглэл өгч, эрүүл мэнд болон нийгэм, мал эмнэлгийн арга хэмжээнд хамруулан анхаарч ажиллана гэдгээ Баянхонгор аймгийн Засаг дарга онцоллоо.
Отор нүүдлийг хамтран зохион байгуулах санамж бичиг байгуулсан бөгөөд ажлын хэсэг отрын малчдаа эргэн санал хүсэлт хүлээн авч, тухайн орон нутгийн хөдөө аж ахуйн салбарынхантай уулзалт хийж явна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.39.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
12 цаг 2 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
12 цаг 2 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин