Засаг дарга Д.Мөнхсайхан "СУМЫН ТӨВИЙН ШИНЭЧЛЭЛ" төслийн хэрэгжилттэй танилцлаа
Үйл явдал
/
2022-09-01
Галуут суманд иргэдийн оролцоотой "Сумын төвийн шинэчлэл" төслийг 2021 оноос хэрэгжүүлж байна. Өчигдөр (08.29) аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тус төслийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.
 
700
Таван тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий "Сумын төвийн шинэчлэл" төслийн тендерт "Алегро товер" ХХК шалгарч 2021 оны есдүгээр сараас ажиллаж байгаа юм. Тэд энэ хугацаанд айл өрх, албан байгууллагуудыг төвлөрсөн системд холбохоор 1,5 км-т цэвэр ус, дулааны шугам сүлжээ тавьж, 2 км хучилттай замын ажлыг хийж эхэлжээ. Мөн ногоон байгууламж, 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулах зэрэг ажлуудыг төлөвлөсөн хугацаанд хийж дуусгахаар ажил нь хэвийн үргэлжилж байгаа аж
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.96.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.