Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал болон нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал ихсэж, Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны тоог нэмэгдүүлэн ажиллаж байна.
Тодруулбал, наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдээр 12 чиглэлд 15 автобус, амралтын өдрүүдээр таван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд нэмэлтээр явуулж байгаа юм. Түүнчлэн хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд Нийслэлийн Нийтийн тээврийн газраас нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчийн урсгал нэмэгдсэн дараах зургаан чиглэлд ес орчим автобусыг есдүгээр сарын 1-ээс эхлэн нэмж явуулахаар бэлтгэн ажиллаж байна.
Үүнд:
Ч:16А "Баруун салаа - Шинэ зам - 5 шар"
Ч:72 "Богдхан амралт - Ар зайсангийн гудамж - Сүхбаатарын талбай”
ХО:9 "Био-Сонсголон - 5 шар"
ХО:11 "Хонхор - Ургах наран хороолол - Офицеруудын ордон"
ХО:12 "Мал бордох - 5 шар"
ХО:13 "Баруун түрүү /эцэс/ - 5 шар" гэсэн чиглэлүүд багтаж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.214.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
11 цаг 57 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
11 цаг 57 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин