Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны системийг нэвтрүүлэн ажиллаж байна
Үйл явдал
/
2022-09-01
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс иргэд даатгуулагч, ажил олгогчдод үзүүлж буй үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор “Дотоод хяналт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны систем’’- ийг нэвтрүүлэн, киоск машиныг байршуулан ажиллаж байна.
 
Энэхүү төхөөрөмж /киоск машин/-ийг ашиглан иргэн өөрт нь үйлчилгээ үзүүлсэн төрийн албан хаагчийн үйл ажиллагааг үнэлэх боломжтой бөгөөд ингэснээр иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлон хэлтсийн үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах, үйлчилгээний стандартын хэрэгжилтийг дүгнэх, байцаагч ажилтнуудын ажлын үр дүнг бодитой үнэлэх зэрэг ач холбогдолтой юм.
Сэтгэл ханамжийн үнэлгээ өгөхдөө⤵️
Тасалбар дээрх QR кодыг киоск машинд уншуулах, Нэг цэгийн үйлчилгээний байцаагч нарын урд байрлах QR кодыг гар утсаараа уншуулах http://ndaatgal.chd.gov.mn/ вэб сайтыг ашиглан үнэлгээ өгөх боломжтой. Иргэд даатгуулагч Та бүхэн энэхүү төхөөрөмжийг ашиглан дараах мэдээллийг авах боломжтой. Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтыг хэвлэж авах, Тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг, Тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг, ҮОМШӨ-ний тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг, Шинээр аж ахуй нэгж байгууллага бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг, Нийгмийн даатгалын шимтгэл төлөх дансны дугаарыг харах, Төвлөрсөн данс, Эрүүл мэндийн даатгалын данс
1 хүн ба дотор нарын зураг байж магад
1 хүн ба дотор нарын зураг байж магад
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.154.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.