Баян-Өлгийн аймгийн II-V ангийн сурагчид МОНГОЛ ХЭЛНИЙ ГАРЫН АВЛАГА, ДЭВТЭРТЭЙ боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-09-02

Баян-Өлгий аймаг Казах үндэстэн дийлэн учраас ЕБС-ийн хөтөлбөрт Монгол хэлийг бага ордог. Иймээс тус аймгийн хүүхдүүд төрөлх Монгол эх хэлээрээ тун тааруухан ярьдаг.   Тус аймгийн 43 сургуулийн хоёр  нь л Монгол сургууль байдаг гэдгийг Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан удаатай.  Баян-Өлгийн сурагчдын монгол хэлний мэдлэг хангалтгүйн улмаас зарим нь ЭЕШ-ад хүссэн оноогоо авч чадахгүй, цаашлаад их дээд сургуульд элсэхэд нь нөлөөлдөг .

Үндэсний цөөнх нь Монгол хэлээ мэддэггүй гэх асуудалд Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Хос хэлний хөтөлбөрийг бид энэ жилээс эхлэн хэрэгжүүлж байна.  Баян-Өлгий аймгийн сурагчдын монгол хэлний түвшин унасан. 2022 оноос эхлэн тус аймгийн сурагчид, багш нарын монгол хэлний чадавхыг сайжруулахад анхаарч  ажиллана. Тодруулбал Баян-Өлгий аймгийн дунд сургуульд монгол хэлгүй багш нарын монгол хэл зааж байна. Бараг 80 хувь нь гэж хэлж болохоор юм. Тиймээс багш нараа сургах, хөтөлбөр, сурах бичгээ шинэчлэх ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж байсан юм.

Боловсролын Ерөнхий газраас “Баян-Өлгий аймгийн II-V ангийн сурагчдад зориулсан МОНГОЛ ХЭЛНИЙ ГАРЫН АВЛАГА, ДАСГАЛ АЖЛЫН ДЭВТЭР”-ийг боловсруулж хүргүүлсэн байна. Уг төлөвлөгөөт ажилд зориулж ДОЛООН сая 600 мянган төгрөгийг зарцуулсан байна. Ийнхүү Баян-Өлгий аймгийн хүүхэд багачууд 2022-2023 оны хичээлийн шинэ жилээс эхлэн МОНГОЛ ХЭЛИЙГ ДАВХАР ҮЗДЭГ болж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.76.183)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.