Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдахад сугалаагаар ордог байсан тогтолцоог халах зорилгоор Улсын төсвөөс 100 тэрбум, Нийслэлийн төсвөөс 100 тэрбумын санхүүжилт гаргасан. Улмаар энэ талаар Монгол Улсын Ерөнхиий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ дараах тайлбарыг өглөө.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: БШУЯ, Нийслэл Улаанбаатар хот, УИХ-ын байнгын холбогдох хороод гар нийлж маш сайн ажиллаа. Одооноос сугалаагаар биш, цахим бүртгэлээр хамрагдах тойрогтоо бүртгүүлж байгаа учраас өмнө жилүүдийн хичээлийн шинэ жилтэй харьцуулахад түгжрэл бага байгаа нь хаяг дотроо тойрог зам үүсч байгаа гэж ойлгож болно.
Нөгөө талаараа давхар системийн бүртгэл байхгүй байгаа. Тийм учраас боловсролын салбарынханд ар өврийн хаалга хэрэглэж байгаа байдал таслан зогсоогдсон гэж ойлгож болно. Мэдээж цаашид сайжруулах зүйлүүд бол байгаа. Асуудал өөрөө шийдлээ олохдоо илүү цогц байх шаардлага гарч байгаа учраас үүн дээр хувийн хэвшлийн оролцоо маш чухал байна.
Ер нь цаашлаад төр заавал цэцэрлэг барих шаардлагатай биш. Цэцэрлэгийн хүртээмж чанараа дээшлүүлэх стандарт л барих хэрэгтэй.Заавал Засгийн газраас нэмэлтээр барилга байшин барих биш, барьсан байшинг бас түрээслээд явж болно.
Энэ арга нь “Төрийн хэмнэлтийн тухайн хуулийн багц философи” гэж ойлгож болно.
Яагаад энэ асуудал нэг жилийн хугацаанд буюу дөрвөн сарын хугацаанд шийдлээ олчихож болж байна гэхээр Манай улс “Улсын төсөв” хуваарилахдаа аливаа нэг асуулыг бүтнээр нь шийдэж чадахгүй дандаа тэгшитгэн хуваах байдлаар явдаг. УИХ-ын гишүүн төсвийн мөнгийг тойрог дээрээ, эсвэл салбар дээрээ тодорхой хэлбэрээр тавьчихдаг. Тэгэхээр 200 тэрбум төгрөг нэг дор тавигдана гэдэг нь боломжгүй зүйл байж ирсэн. Боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийнэ гэхээр жилд 20-30 орчим тэрбум төгрөгийн төсөв тавигддаг. Тэгэхээр 10-20 жилийн хугацаанд тавигддаг дүнг нэг жилийн дотор тавьж чадсан нь өөрөө шийдэл гэсэн үг.
Дараагийн авч хэрэгжүүлэх чухал зүйл бол хот хөдөөгийн боловсролын чанарын ялгааг үгүй болгож нийтэд нь ижил тэгш боловсрол олгох явдал юм. Цаашлаад сайн багш нар хөдөө орон нутагт очиж ажиллавал ипотекийн зээлээс эхлээд багц дэмжлэг гаргаж өгнө. Ингэснээр бид “Хэт төвлөрлийн асуудлыг шийдвэрлэх боломжтой”.
-
13 цаг 0 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
13 цаг 0 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин