Гадаад оюутнууд эмчээр Монголд суралцана
Үйл явдал
/
2022-09-03

АШУҮИС нь дотоодод ажиллаж буй эмч мэргэжилтний 90 гаруй хувийг 80 жилийн хугацаанд бэлтгэжээ. Тус сургууль нь 39 чиглэлээр 56 мянга гаруй эрүүл мэндийн салбарын эмч сувилагч бэлтгэн гаргаад байна. АШУҮИС-ийн төгсөгч нь олон улсад шууд мэргэжлээрээ ажиллах нөхцөл боломж бүрдлээ. Дотоодод магадлан итгэмжлэгдсэнээс байсан тус сургууль олон улсын бүх шалгуурыг хангаж магадлан итгэмжлэл авсан байна.
700
Ингэснээр өндөр хөгжилтэй орнуудаас Монгол улсад эмчээр ирж суралцах боломж бүрдлээ. Тус Сургууль олон улсад магадлагдсанаар сурч төгсөөд улс орондоо очоод лизенцээ өгөөд ажиллах хөдөлмөрлөх боломж гадаад болон манай улсын оюутнуудын хувьд бүрдэж байна. Одоогийн байдлаар өндөр хөгжилтэй 7 орны 20 гаруй суралцагч АШУҮИС-д эрүүл мэндийн чиглэлээр элсэн суралцаж байна. Өнөөдрийн байдлаар АШУҮИС нийт 160 гаруй олон улсын оюутныг сургаж зарим нь төгссөн байгаа юм. Олон улсын оюутнуудыг суралцаж буй анги нь бүх хичээл, хөтөлбөр сургалтаа гадаад хэл дээр явуулдаг байна.
700
Өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд тус сургуульд ажиллахдаа эрүүл мэндийн бодлогоо боловсролын салбартайгаа уялдуулан салбарын хүний нөөцийн  бодлогыг анхаарах болно. Энэ хүрээнд төгсөлтийн дараах сургалтыг 3 жил болгох тал дээр сургууль ажиллаж буй нь сайн хэрэг. Энэ хүрээнд эмч сувилагчийн харьцааг тэнцвэржүүлж олон улсын түвшинд хүргэхэд яамны бодлого чиглэх болно. Үүнд АШУҮИС-ийн оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэв.
700
АШУҮИС-ийн сургалтын бодлого нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, цаашид өндөр хөгжилтэй орноос олон оюутан ирж суралцах нь монголын эмч, оюутнуудад томоохон туршлага хуримтлуулах үүд хаалга нээгдэнэ гэж сургуулийн удирдлага үзэж байна.
700700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.126.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.