ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас 2022 оны эхний хагас жилийн байдлаар үндэсний хэмжээнд бүртгэгдсэн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн мэдээллийг танилцуулж, “Ковид 19 ба томуу, томуу төст өвчний үед хүүхдэд анхаарах зарим асуудлууд” сэдэвт цахим хурлыг 2022 оны 09 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулав. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээс сэргийлэх зорилго бүхий цахим хурлыг ЭМЯ-ны хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа нээж үг хэллээ. Хуралд ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч судлаачид, ЭНЭҮТ II, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв, ХСҮТ, ГССҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Хүүхдийн төв сувилал, 21 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, улсын болон хувийн хэвшлийн хүүхэд, нярайн эмч, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлгийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сумдын эмч нар бүхий 185 эмч, мэргэжилтэн 100 холболтоос, цахимаар оролцлоо.
ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга А.Оюунчимэг “Ковид 19 ба томуу, томуу төст өвчний үед хүүхдэд анхаарах зарим асуудлууд”, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч Т.Гантуяа “Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ.
ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны А.Оюунчимэг дарга тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд эрүүл мэндийн байгууллага бүр сэргийлж, эмчилж болох хүүхдийн эндэгдлийг бууруулах, мөн нялхсын болон нярайн эндэгдлийг бууруулахад анхаарлаа хандуулах шаардлага буйг онцолж, хурлын шийдвэрийг танилцууллаа. Булган аймгийн ЭМГ-ын дарга Л.Нарантуяа нь ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны А.Оюунчимэг даргатай хүүхдийн эмчийг мэргэшүүлэх талаар харилцан ярилцаж, ЭХЭМҮТ-ийн эмч мэргэжилтэн нарт цахим хурлаар сургамжтай сургалтууд явуулдагт талархал илэрхийлэв. Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.
-
10 цаг 7 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
10 цаг 7 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин