“Цочмог эндокардит” сэдэвт цахим хурал хийлээ
Үйл явдал
/
2022-09-03

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид эх хүндэрч, эндэхээс сэргийлэх зорилгоор “Цочмог эндокардит” сэдэвт цахим хурлыг амжилттай зохион байгууллаа.
 Хуралд Хүрээ амаржих газар, Амгалан амаржих газар, ЭНЭҮТ II, Баянгол, Сонгинохайрхан, дүүргийн ЭМТ, аймгийн ЭМГ-ын удирдлагууд, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүд, сум, өрхийн эмч, эрүүл мэндийн нийгмийн ажилтан бүхий 105 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцлоо.
Цахим хурлаар Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эмч М.Дэчмаа эхийн эндэгдлийн тохиолдлын сургамж, дүгнэлтийг танилцууллаа. ЭХЭМҮТ-ийн НҮЗП-ийн дотрын эмч Ж.Сугир “Цочмог эндокардит” сэдвээр онолын мэдээлэл хийлээ. Тэрээр зүрхний булчингийн ба том артерийн судасны дотор хана, хавхлага үрэвсэж гэмтэхийг эндокардит гэх ба чих хамар хоолойн архаг идээт голомтууд, шээс, бэлгийн замын халдварууд, амны хөндийн мэс ажилбарууд, бөөр орлуулах эмчилгээнд ордог хүмүүст шархаар халдвар орох, дархлаа дарангуйлах эмчилгээ, архины архаг хордлого зэрэг шалтгаантайг дурьдаад, бодит үзлэгт Лукины шинж, нүдний угт  Ротын толбо, хөл, гарын үзүүр хэсгээр шугаман цус хуралт зэрэг шинжээр илэрч, оношилгооны их, бага шалгуурыг сайтар анхаарч үзэн, мэс заслын ба мэс заслын бус эмчилгээний заалт, гарч болох хүндрэл, цусны дээжээс үүсгэгчийг өсгөвөрлөн авч, антибиотик мэдрэг чанарыг тодорхойлж, урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг тодотголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.115.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.