Баянхонгор аймгийн лаборатори “НОМУНДАЛАЙ” цогцолбор сургууль шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ
Боловсролын салбарын багш ажилчид, удирдлага, менежер, хүүхэд багачууд, оюутан сурагчдын хичээлийн шинэ жилийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Баянхонгор аймгийн лаборатори “Номундалай” цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эзэн Чингис хааны эш хөргийг сургуулийн захирал Ц.Алтангэрэлд хүндэтгэн гардууллаа.
Энэ үеэр аймгийн удирдлага 2022- 2023 оны хичээлийн жилд тус сургуулийн хүүхэд багачуудын хөгжил оролцоог дэмжиж, эрүүл аюулгүй байдлыг цогцоор нь хангах сургуулийн гадна орчны жишиг тохижилт хийж өгнө гэв. Мөн Баянхонгор аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс сүүлийн хоёр жилд гарсан боловсролын чанарыг тогтвортой хадгалах, илүү сайжруулах үүднээс боловсролын салбарыг тогтвортойгоор, үр дүнтэй дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлээд эрдэмтэн багш , хүүхэд багачуудад сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.
2022 – 2023 оны хичээлийн шинэ жилд Баянхонгор аймагт Ерөнхий боловсролын 33 сургуульд 18882 сурагч суралцаж 1621 багш ажилтнууд ажиллах бол 43 цэцэрлэгийн 7129 хүүхдэд 823 багш ажилтнууд сургуулийн өмнөх боловсрол олгох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.90.184)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 41 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
9 цаг 41 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин