Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн болон дүүргийн холбогдох албаныхан 23, 35-р хороодод ажиллаж байна
Үйл явдал
/
2022-09-09
Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх болон холбогдох албаныхан 23,35 дугаар хороонд ажиллалаа. Өнөөдрийн уулзалтад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн нар оролцож хороодын үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудтай танилцсан юм.
 
700
35 дугаар хороо нь 2000 өрх айл, 6047 иргэнтэй. Энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хувьд тус хороонд сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж ашиглалтад орно. Одоогоор гүйцэтгэл 90 хувьтай явагдаж байна. Мөн 9,23,28,35 дугаар хороог холбосон Гачууртын замаас Шархадны эцсийн зогсоол хүртэлх 4.27км авто зам 9,23,35 дугаар хорооны 97,3м төмөр бетон гүүр бүхий авто замын ажил хийгдэж байгаа юм. 2023 онд ашиглалтад орох бөгөөд гүйцэтгэл 40 хувьтай үргэлжилж байна. Авто замын ажлын хоёр дахь байршил буюу гэр хорооллын бүсийг авто замаар холбох 1,5км авто замын ажил 90 хувьтай явагдаж байна. Газар чөлөөлт хийгдсэн, энэ онд ашиглалтад орно. Цаашид хорооны байртай болох, автобусны буудал чиглэл барих, үер ус, халиа дошин үүсдэг газруудад анхаарч ажиллах зэрэг асуудлууд тулгамдаж байгааг танилцууллаа.
 
May be an image of 6 people, people sitting, people standing and indoor
Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо нь 3059 өрх айл, 9850 иргэнтэй. Өрхийн эрүүл мэндийн төв нь нийт 20 ажилтантай бөгөөд 3217 өрхийн 15634 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
23 дугаар хорооны хоёр байршилд авто замын ажил хийгдэж байгаа бол хүүхдэд ээлтэй орчин байгуулах хүрээнд 87 дугаар сургуулийн ард байрлах талбайг тохижуулж чийрэгжүүлэлт, хөл бөмбөгийн талбай бий болгожээ. Шороо овоолсон, шарилж ихтэй ашиглагдахгүй талбайг өөрчилж, хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой орчинг ийнхүү байгуулжээ. Тулгамдаж буй асуудлын хувьд автобусны буудал тохижуулах, гэмт хэрэг гарч болзошгүй байршлуудад гэрэлтүүлэг, камержуулалт хийх, гэр хороолол дундах замуудыг чулуун замтай болгох зэрэг ажил хийгдэх шаардлагатай байна гэсэн юм.
 
700
 
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх 23,35 дугаар хороонд хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцсан. Цаашид тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай ажлуудын жагсаалтыг гаргаж, танилцуулахыг үүрэг болголоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.13.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.