“Ургамал газар тариалангийн хүрээлэн” нь 1963 онд байгуулагдсан, олон жилийн баялаг туршлага, арга барилтай, ургамлын чиглэлийн манай улсын ганц төвлөрсөн газар юм байна. Шинжлэх ухаанд суурилж, ойн генетикийн маш баялаг нөөц бүрдүүлж ажиллах бидний зорилгод чухал ач холбогдол өгөхүйц ажлын томилолт болсон” гэж тус төвийн ажилтан Э.Янжиндулам онцолсон. Тус төвийн бусад мэргэжилтнүүд аяны богцоо задалж, ямар санаа шийдэлтэй буйгаа ийнхүү хуваалцлаа.
Ойжуулалтын мэргэжилтэн С.Идэр: Дархан хотод “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-д очоод ирлээ. Их цэгцтэй, далан, таримал ургамлын 21 мянган дээжийг дунд болон урт хугацаанд хадгалдаг юм байна. Урт хугацааны гэхээр гүн хөлдөөх, дунд хугацаанд нь хасах 0-5 хэмд хадгалах технологитой. Мөн лабораторит нь үрийн мониторинг хийх, үрийн соёолох эрчим, чанарыг тодорхойлох, модны тэжээлийн бичил биетүүдийг судлах зэрэг ажлыг хийж байна. Бидний зорьж байгаа ажлууд тэнд хэдийнэ эхэлсэн байгаа учраас туршлагаас нь хуваалцах талаар санал бодлоо солилцсон. Өөрөөр хэлбэл, тэдний судалгааны ажлын туршлагаас нь суралцаж, үргэлжлүүлэхэд дөхөмтэй гэж харсан. Манай төв нийт 3500 гаруй зүйлийн модлог, бутлаг өвслөг ургамлын үр нөөцөлж, бүрдүүлэх зорилготой. Өнөөдөр гэхэд бид 100 гаруй кг моносны үр гэрээт байгууллагаас хүлээж аваад цэвэрлэж байна. Бас хайлаас, шар хуайсны үр түүж, цэвэрлээд бэлэн болгосон. Ингээд Хаягдлын аж ахуйд энэ намрын тариалалтаар тарьж, арчилгаа тордлогооны ажлаа үргэлжлүүлнэ. Одоогоор хөрс, бордоогоо бэлдэж, моносны үр тарих 15 мянган нүх ухаж, бэлдчихээд байна. Мөн энэ намар 2.4 км газарт Монгол сакура гэгддэг гүйлс, бүйлс тарихаар төлөвлөж байна. Энэ бүх ажилдаа бусдын сайн туршлагаас нэвтрүүлээд явна.
Хөрс хариуцсан инженер Г.Чинзориг: Монголд ганц гэгддэг “Ургамал газар тариалангийн хүрээлэн”-гийн мод үржүүлэг, хөрс агрохимийн судалгааны лаборатори болон Сэлэнгэ аймгийн хоёр аж ахуйн нэгж дээр очиж, мод үржүүлэх ажлын туршлагаас үзэж сонирхлоо. Ямар төрлийн мод яаж тарьж, ургуулж, арчилж буй болон хөрсөө хэрхэн боловсруулж байгаа явцаас нь түлхүү судаллаа. Тэндээс ямар мод суулгац авчирч, энд тарьж болох, цаг уурын нөхцөл онцлогт хэрхэн тохируулах тухай мэргэжилтнүүдтэй нь ярилцаж, санал бодлоо солилцсон. Олон төрлийн мод бут сөөг, цэцэгт ургамлыг судалгааны шугамаар маш их тарьж ургуулсан байна. Тухайлбал, улиасны мөчрөө хэдийд яаж тарьдаг гэх зэргээр судалгааны үр дүнгүүд нь чухал санагдсан. Тиймээс зарим бут сөөг, үр авчирч энд тарихаар болсон. Мөн хөрсний шинжилгээ авдаг лабораторийнх нь туршлагаар хөрсний дээж авах, хаана яаж боловсруулах зэрэг ажилд хамтран ажиллана.
Ойжуулалтын техникч Б.Энхзул: “Модлог ургамал тариалах, үржүүлэх технологи” сэдэвт сургалт хөтөлбөрийн хүрээнд мод бут сөөгний өвчин, хөнөөлт шавьж, хог ургамал, мэрэгч амьтантай хэрхэн урьдчилан сэргийлэх талаар туршлага судалсан. Мөн гадаад дотоод хорио цээр, түүнтэй тэмцэх тухай судаллаа. Тэр тусмаа хортон шавьжаас урьдчилан сэргийлэх хүрээнд нутагшсан стандартын дагуу мод сөөг оруулж ирвэл дотоод хорио цээр багасна гэдгийг онцолж харлаа. Гадаадаас импортоор орж ирж байгаа гарал үүсэл, сорт нь тодорхойгүй мод бут сөөгийн гадаад хорио цээрт анхаарах ёстой. Тиймээс анхнаас нь дотооддоо нутагшсан, стандартын шаардлага хангасан бут сөөгийг авч тарих нь эрсдэл бага гарах юм байна.
Мод үржүүлэг хариуцсан инженер Э.Очирсүрэн: Олон жилийн өмнөөс Тужийн нарсыг хэрхэн яаж ойжуулж, тэр тусмаа Өргөн Сэлэнгэ компанийн ойчид, Хөдөлмөрийн баатар Жамсран гуайн мод ургуулж, үржүүлж буй арга туршлагаас судалж, үзлээ. Жамсран гуайн бий болгосон 20 сая модтой ойг харахад үнэхээр бахархалтай. Хүний гараар бүтээгдсэн ойд байгалийн мод ургамал нэмж ургасан байна. Үржүүлгийн хувьд, уламжлалт аргаар үржүүлж байгаа ч модны ургалт маш сайн, нутгийн цаг уурын нөхцөл байдалдаа тохирч, нутагшсан байгаа нь харагдлаа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд тэдний арга туршлага маш чухал, үнэ цэнэтэй зөвлөмж, туршлага болно гэдэгт итгэлтэй байна.
-
7 цаг 31 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
7 цаг 31 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин