Гэр хороолол, гудамж талбайн гэрэлтүүлгийг сайжрууллаа
Үйл явдал
/
2022-09-10

Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын 653 сая төгрөгийн төсөвт өртгөөр аймгийн төвийн гэр хороолол болон зам дагуу нийт 430 гэрэлтүүлгийг засварлах, шинээр нэмэх ажлыг хийжээ.

Үүнээс 2, 7, 6 дугаар багийн нутаг дэвсгэр дэх 256 ширхэг гэрлийн толгойг сольсон бол 2, 7 дугаар багт 80 ширхэг гэрэл зам дагуу шинээр тавьсан байна.

700

Мөн Хөх толгойн шатны 108 ширхэг гэрэлтүүлгийг засварлаж, Онцгой байдлын газраас Аюулгүйн тойрог хүртэлх төв зам дагуу шинээр 96 гэрэлтүүлэг тавьжээ. Төв зам дагуух эдгээр шинэ гэрэл нь эрчим хүчний зарцуулалт бага төдийгүй авто болон явган зам руу хоёр талын тусгалтайгаараа ач холбогдол сайтай аж.

Түүнчлэн Баянхонгор хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор төв зам дагуух барилга байгууламжууд дээр 12 мянган метр туузан гэрэл суурилуулсан байна.

700

Гэрэлтүүлгийг засварлаж шинэчлэх болон шинээр нэмэх ажлыг “Баянхонгор тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ, ”Баянхонгор эрчим хүч”ХХК-ийн Инженер техникийн ажилчид хамтран энэ оны 4-7 дугаар сард стандарт нормын дагуу чанартай хийж гүйцэтгэхэд анхааран хугацаанд нь хүлээлгэн өгчээ.

 Ташрамд дуулгахад, Баянхонгор хотын Түйн голын хөвөө Оготнотой булаг орчмын бүсэд эхлүүлсэн амралт, зугаалгын цогц тохижуулалт хийх ажлын хүрээнд торон бүрхүүл бүхий 198 метрийн урттай гэрэлт гудамжийг 7 дугаар сард ашиглалтад оруулаад байгаа юм.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.108.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.