Э.ТҮВШИН: Анхны цалингаараа аав ээждээ сүү, цагаан идээ аваад орох тэр мэдрэмж үнэхээр гайхалтай байсан
Намайг Энхтайван овогтой Түвшин гэдэг. Би Багануур ХК-ийн Засварын хэсэгт гагнуурчнаар ажилладаг. Багануурын унаган хүүхэд. ШУТИС-ийн МИС-ийн харъяа МСҮТ-ийг 2018 онд гагнуурчин, экскаваторын оператор мэргэжлээр төгссөн. 2018 оныхоо 12 сард Багануур ХК-ийн ЭШ-10/70 экскаваторын шанага үйлдвэрлэх төсөлд гэрээтээр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. Тэгээд 2019 оны хавар цэрэгт мордож Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хилийн цэргийн ангид алба хаагаад 2020 оны 5-р сард халагдсан. Ирсэн даруйдаа уурхайдаа ажилд орох өргөдөл өгөөд хүлээж байтал тун удахгүй гагнуурчны ажлын байранд сонгон шалгаруулалт зарлагдсан. Өөрөөсөө гадна 6 хүнтэй хамт сонгон шалгаруулалтанд ороод тэнцэж 20 настайдаа жинхэнэ уурхайчин болж өмнө нь гэрээтээр ажиллаж байсан Засварын хэсэгтээ орсон доо.
2020 онд үеийнхэн маань 2,3-р курсын оюутнууд байв. Гэтэл би үеийнхнээсээ түрүүлж ажлын талбарт гараад гоё хамт олонтой болж, анхны цалингаараа аав ээждээ сүү, цагаан идээ аваад орох тэр мэдрэмж үнэхээр гайхалтай байсан. Манай үеийнхэн энэ хавар их дээд сургуулиа төгссөн. Гэтэл би алтан уурхайдаа ажиллаад 2 жил болчихсон байна. Тэгэхээр би түрүүлж алхаж байгаа биз дээ өөрийгөө тэгж боддог. Их дээд сургууль сонгоогүй, мэргэжлийн сургууль төгсөөд гагнуурчин болж гагнуурын ажлын амтанд ороод ажиллаж байгаадаа би баяртай байдаг. Өөрөө бол гагнуурчин болно гэж огт бодож байгаагүй.
Аав маань надад чи гагнуурчин болчихвол хаана ч ажиллаад хоолоо өөрөө олоод идэх чадвартай хүн болно гэж зөвлөсөн юм. Аавынхаа зөвлөснөөр гагнуурчин болсондоо баяртай байдаг.
Ер нь би дээд боловсрол эзэмшсэн бол ... гэж хэзээ ч харамсдаггүй. Дээд сургууль төгссөн хүнээс дутахааргүй сайхан амьдарч байна шүү дээ.
Намайг анх засварын хэсэгт ороход манай хэсгийнхэн маш сайхан хүлээж авсан. Үйлчлэгчээс эхлээд механик, инженер, дарга хүртэл бүх ажилтан ах эгч нар маань зөвлөж тусалдаг, их найрсаг хөдөлмөрч хамт олон угтан авч байсныг мартахын аргагүй. Тэдэндээ үргэлж талархаж явдаг юм.
Цаашид би гагнуурчны мэргэжилдээ улам хичээн суралцаж, шамдан ажиллаж төгс бүтээл хийдэг болно гэж боддог.
Миний үеийн залуучууд ажлыг их голдог юм шиг санагддаг. Бас манай Монголчуудын нэг сул тал байдаг ш дээ. Хүнийг хийж байгаа ажил, албан тушаалаар нь ялгаварлаж, нэгнээ дорд үздэг. Тийм байдлаас нь болоод зарим хүмүүс ажил мэргэжлээ хүнд хэлэхээс ичих байдал ажиглагддаг. Надад ч бас тийм хандлага мэдрэгддэг байсан. Хүн ер нь өөрийнхөө хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун тууштай л байвал бусад нь хамаагүй тиймээ. Тууштай хүнийг амьдрал шагнадаг шүү дээ. Ингээд бүх залуучууддаа Монголын залуучуудын өдрийн мэнд хүргэе. Эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах бидний үе ирж байна. Урагшаа залуусаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.75.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
7 цаг 33 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
7 цаг 33 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин