УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ
Үйл явдал
/
2022-09-11

УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа болон УИХ-ын гишүүд өнөөдөр (2022.09.10) хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

700

Монгол Улсын Их Хурал 1996 онд жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэснээс хойш өдгөө 27 дахь жилдээ улс төрийн хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байна.

700

Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31,460 иргэнийг цагаатгаад байна. Хэлмэгдэгcдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр жил бүр ном, бүтээл хэвлүүлэн гаргадаг бөгөөд 2022 онд “Хамаг Монголчууд бүү мартагтун” баримтат нэвтрүүлэг, “Улс төрийн хэлмэгдэгсдийн намтрын товчоон” номын 18 дугаар боть, урлаг соёл болон эрдэмтэн судлаачид, хэлмэгдсэн иргэдийн үр хүүхэд, ач зээ нарын хэлмэгдүүлэлтийн хор уршиг, үр дагавар, сургамжийн талаар дурдсан богино хэмжээний нэвтрүүлэг, контентыг бэлтгэн олон нийтийн хүртээл болгосон байна.

7002001 онд ОХУ-ын Коммунарка тосгоны Бутово дахь тусгай обьектод босгосон “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяагийн санаачилгаар бүтээхээр ажиллаж байна.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.214.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.