Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, мөнхжүүлэх 27 дахь жилийн арга хэмжээг зохион байгуулж байна
Үйл явдал
/
2022-09-11
 
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг зохион байгуулж энэ жил 27 дахь жилийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос уулзалт зохион байгуулж, аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа болон Засаг дарга Р.Сэддорж нар хэлмэгдэгчдийг ар гэрийнхнийг өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
 
Өмнөговь аймгийн хэмжээнд 1443 иргэн хэлмэгдэж, цагаатгагдсан байдаг ба улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн хүрээнд хэлмэгдсэн иргэдийг цагаатгаж, хэлмэгдсэн иргэд болон түүний эхнэр /нөхөр/-т орон сууц, төрсөн болон үрчилж авсан хүүхэд, ач, зээ, хамаатан садан гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөг мөн 500 000 төгрөгийн нэг удаагийн нөхөн олговор олгож ирсэн.
 
700
 
 
Мөн тус хуульд 2018 онд нэмэлт өөрчлөл орж улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд 80 сая төгрөг, улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд 40 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.
700
 
Хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд Өмнөговь аймгаас хэлмэгдэгчийн хамаарал бүхий 39 иргэн нөхөн олговрын материалыг бүрдүүлж өнөөдрийн байдлаар 10 иргэн 80 сая төгрөг, 8 иргэн 40 сая төгрөгийн нөхөн олговрыг аваад байна. Мөн 3 иргэн 80 сая төгрөг, 15 иргэн 40 сая төгрөгний нөхөн олговрыг авахаар болоод байна.
Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж аймгийн Маанийн хийдэд буяны ном хуруулах, зул өргөх, сумдад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, мөнхжүүлэх 27 дахь жилийн арга хэмжээг зохион байгуулах мөн ЕБС-ийн 9-12 дугаар ангийн хүүхдүүдэд Цагаатгал, Хэлмэгдүүлэлт сэдвээр хичээл орж, Даланзадгад сумын ЕБС-ийн 9-12 дугаар ангийн хүүхдүүдэд гар зургийн уралдаан зэргийг зохион байгуулж байна.
 
 
 
700
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.117.113)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.