Баянхонгор аймагт Удирдах ажилтны сонгон шалгаруулалт болов
Үйл явдал
/
2022-09-14

Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сул орон тоог нөхөх зорилгоор зарласан албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах шалгалт өнөөдөр боллоо. 

Тодруулбал, Жаргалант сумын сургуулийн захирал, Баян-Овоо, Баянлиг, Баацагаан сумын цэцэрлэгийн эрхлэгч, Галуут, Заг, Баянговь, Шинэжинст сумын соёлын төвийн дарга зэрэг удирдах албаны 8 ажлын байрыг зарлаж, 10 иргэн бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлснийг шалгалтын комисс хуралдаж хянаад,  6 иргэний бүртгэлийг баталгаажуулж, шаардлага хангаагүй 4 иргэний бүртгэлийг цуцалжээ.

Тус сонгон шалгаруулалт Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх заалт, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу болж, шалгалтын нийлбэр дүнгээр Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 5 ажлын байр нөхөгдөх боломжтой болж, нэр дэвшүүлэх ажиллагааг салбар зөвлөлөөс хийж байна.

Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар  зөвлөлөөс 2022 оны 9 дүгээр сарын байдлаар давхардсан тоогоор 382 сул ажлын байрыг нөхөх тусгай шалгалтыг 6 удаа зохион байгуулахад 130 буюу нийт зарлагдсан ажлын байрны 34 хувь нь нөхөгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.72.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.