Баянхонгор аймгийн МҮХАҮТ-ын салбар танхимын даргаар Г.Энхтүвшин дахин сонгогдов
Үйл явдал
/
2022-09-14
МҮХАҮТ-ын Баянхонгор аймаг дахь ХАҮТ-ын бүх гишүүдийн гуравдугаар хурал 09 сарын 12 боллоо. Хурлаар салбар танхимын тэргүүлэгч гишүүд, хяналтын зөвлөл, салбар танхимын даргыг сонгох бүтэц зохион байгуулалтын асуудлыг авч хэлэлцэн бүх гишүүдийн 70 гаруй хувийн саналаар Гончигжавын Энхтүвшин Баянхонгор аймаг дахь ХАҮТ-ийн даргаар дахин сонгогдлоо.
Салбар танхимын Хяналтын зөвлөлийн даргаар “Бага шаргалжуут” ХХК-ний захирал С.Готов, гишүүдээр “Алтан тулгуур” ХХК-ний УЗ-ийн дарга Д.Энхтуяа, “Оюуны суу билэг” НҮТББ-ын захирал Б.Буянжаргал нар сонгогдов.
Салбар танхимын тэргүүлэгчдийн тоог ес байхаар тогтоож
1. Г.Энхтүвшин /”Даяар трейд” ХХК/
2. Б.Төмөрбаатар /Хаан банк/
3. П.Рэнцэнпэлжээ “RMB ХХК”
4. Л.Баянмөнх /Их номгон худалдааны төв/
5. Н.Базарсад /”Базардарь” ХХК/
6. Т.Мөнхбаатар /”Монос петролиум” ХХК/
7. С.Батбаяр /”Эрдэнийн гэрэгэ” ХХК/
8. Л.Наранбаатар /Хөгжлийн шийдэл ТББ/ Бэст хөтөлбөр
9. Л.Одонтунгалаг /Номгон хүнс ХХК/ нар тус тус баталсан байна.
 
May be an image of 8 people and people standing
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.122.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.