Багануур ХК-нд олон жил үр бүтээлтэй ажиллаж буй уурхайчдыг төрийн одон медалиар шагналаа
Үйл явдал
/
2022-09-14
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан Үйлчилгээний авто машины хэсгийн жолооч Л.Нямдаваа, Уулын 1-р хэсгийн экскаваторын машинч П.Үүрцайх нарын шагналыг өнөөдөр дүүргийн удирдлагууд гардуулж баяр хүргэлээ.
 
Лувсандамдингийн Нямдаваа нь анх 1988 онд Багануурын уурхайд ажилд орноос хойш тасралтгүй 34 жил ажиллаж байна. Хүнд даацын авто машины цахилгаанчинаар ажиллаж байгаад 2010 оноос үйлчилгээний авто машины хэсэгт тусгай тоноглолтой машины жолоочоор ажиллаж буй манай үлгэр жишээ болсон сайн ажилтнуудын нэг. Тэрээр үндсэн үүрэгт ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээс гадна автомашины статер, генераторын гэмтэл шалгах багаж, задлах суурь зэрэг олон зүйлийг санаачлан хийсэн нь одоо ч үйлдвэрлэлд үр өгөөжөө өгсөөр байна. Мөн өөрийн мэдлэг, ажлын туршлагаасаа залуу уурхайчдадаа хуваалцаж бусдад үргэлж найрсагаар тусалж байдаг эгэл даруухан эрхэм хүн юм.
Пүрэвийн Үүрцайх мөн л 1989 оноос хойш тасралтгүй 33 жил ажиллаж байгаа манай шилдэг машинчдын нэг. Уулын 1-р хэсгийн ЭКГ-8и №2250 экскаваторын туслах машинчаас ажлын гараагаа эхэлж, 1996 оноос тус экскаваторын машинчаар ажиллан үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлсээр ирсэн.
Тэрээр хөрс хуулалтын төлөвлөгөөг жигд ханган биелүүлэхийн тулд ажлын цагийн нягтралыг сайжруулан, экскаваторын засвар үйлчилгээ, эд ангиудын бүрэн бүтэн байдлын үзлэг, тохиргоог байнга хийж, экскаваторын ажиллагааны горимд тогтмол хяналт тавьж ажилласны үр дүнд сүүлийн 5 жилийн хөрс хуулалтын төлөвлөгөөгөө 105-116 хувиар давуулан биелүүлсэн юм. Мөн компанийн захиргаанаас зохион байгуулж буй аливаа ажилд үргэлж бусдыг манлайлан оролцдог идэвхитэй, үлгэр жишээч уурхайчин.
Эх орон элгэн саднаа илч дулаанаар хангах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж, хийсэн бүтээснээ төр засгаараа үнэлүүлэн эрхэм хүндтэй шагналын эзэд болсон уурхайчдадаа баяр хүргэж аз жаргал хүсье.
2 хүн, зогсож буй хүмүүс ба костюм нарын зураг байж магад
4 хүн, зогсож буй хүмүүс ба костюм нарын зураг байж магад
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.2.242)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.