“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО” нээлттэй өдөрлөг зохион байгуулагдаж байна
Үйл явдал
/
2022-09-11

Алсын хараа 2050, Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-д хүрэхэд хүн бүрийн оролцоо чухал. ТХЗ-ын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжих зорилгоор өнөөдөр /2022 оны 9 сарын 10-ны өдөр/ 10:00-17:00 цаг хүртэл Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
Тус өдөрлөгт Нийгмийн даатгалын ерөнхий газар дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
• Иргэд, даатгуулагчдад Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчилах, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, тэтгэвэр тэтгэмж тогтоолт зэрэг асуудлаар мэдээлэл зөвлөгөө өгөх, сонирхсон асуултад хариулт өгч ажиллах.
• Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах.
• Нийгмийн даатгалын байгууллагаас үзүүлж буй цахим үйлчилгээг иргэд, даатгуулагч нарт сурталчилах. Үүнд:
o Нийгмийн даатгал” гар утасны аппликейшнийг сурталчилж иргэдийн гар утсанд суулгаж баталгаажуулах,
o Ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах,
o Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг цахимаар авах,
o Жирэмсэний болон амаржсаны тэтгэмжийг цахимаар авахад хүсэлтээ хэрхэн илгээх талаар иргэдэд зөвлөгөө өгөх,
o Сайн дурын даатгалын гэрээг цахимаар байгуулах, сунгах /Гар утасны аппликейшн болон цахим систем ашиглах/
o Нийгмийн даатгалын шимтгэлийг цахимаар төлөх /Нийгмийн даатгал болон банкны апп ашиглах, Интернет банк, Мобайл банк, Qpay системээр/ гэх мэт.
• Нийгмийн даатгалын үйлчилгээний талаарх мэдээллийг агуулсан QR бүхий картаар мэдээлэл авах боломжтой.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.219.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.