Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс, Үйлдвэрлэлийн хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Есдүгээр сарын эхний 12 хоногийн байдлаар уулын цул гаргалт, хөрс хуулалт, хүдэр олборлолт зэрэг үйлдвэрийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелсэн үзүүлэлттэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний явагдаж байна. Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цех, Засвар механикийн завод, Дулааны цахилгаан станц, Цахилгааны цех, Ус хангамжийн цех, ХМТАЦ, Тээвэр ложистикийн төв, Барилга засварын цех, Геологи хайгуулын экспедици, Ган бөөрөнцгийн цех, Засвар угсралтын цех зэрэг үйлдвэрлэлийн бүтцийн нэгжүүдийн удирдлагууд болон бусад бүтцийн нэгжүүд, хэлтэс албад, газрын удирдлагууд үндсэн чиглэл болон үйлдвэрлэлийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл, энэ долоо хоногт гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө. Түүнчлэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн чиглэлээр хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлын үр дүн, явцын талаар мэдээлж шаардлагатай болон хүндрэлтэй байгаа асуудлаа танилцууллаа.
"Цахилгаан эрчим хүчийг тогтвортой байлгахын тулд хүчдэл тохируулга, горим тохируулгын ажлын гэрээг яаралтай хийх шаардлагатай байна. Ингэснээр Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл бүрэн хүчин чадлаараа ажиллах болно. Энэ ажлыг цаг алдахгүй зайлшгүй хийх шаардлагатай байна. Хаягдлын аж ахуйд 18 мянган шоо метр булинга шахах насос захиалсан, энэ насосыг хүлээн авч суурилуулах гэх мэт томоохон ажлуудад анхааран ажиллаж байна. Нэн түрүүнд аюулгүй байдал Үндэсний чуулганы салбар хуралдаан Улаанбаатар хотод 09 дүгээр сарын 22-23-ний өдрүүдэд болж, нэгдсэн хуралдааныг Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрээс зохион байгуулна. Иймд хариуцсан бүтцийн нэгжүүд бэлтгэл ажлаа сайтар зохион байгуулаарай" гэж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх бүтцийн нэгжийн удирдлагуудад хэлэв.
Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон: "Хоёр жил, хоёр сарын дараа уурхайчин хамт олныхоо дунд орж ирлээ. Уурхайчин хамт олонтойгоо мөр зэрэгцэн ажиллах болсондоо баяртай байна. Ажил хүлээлцэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Х.Бадамсүрэн захирал маань үйлдвэрлэлийнхээ бүхий л ажлын тайлан мэдээллээ өгч байна. Уул уурхайн салбарт нэн түрүүнд ХАБЭА маш чухал. Ослыг тэглэхийн тулд урьдчилан сэргийлэх ажил чухал байдаг. Иймээс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг нэн түрүүнд тавьж, анхаарч ажиллана. Өөрөөр хэлбэл Осол, зөрчил-тэг, ашиг-хамгийн их, зардал-хамгийн байх ёстой. Мөн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахад худалдан авалтад илүү анхааран өртөг зардлаа хэмнэж ажиллана. Хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж байгаа төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэн ажиллана. Бүтцийн нэгжийн удирдлагуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг тогтмол харж, шаардлага хангахгүй тохиолдолд тайлбар авч хяналт тавих зарчмаар ажиллах болно" гэж мэдээлснээр шуурхай зөвлөгөөн өндөрлөлөө.
-
5 цаг 55 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
5 цаг 55 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин