Тамхины иш түүх аянд Эрдэнэт үйлдвэр нэгдлээ
Үйл явдал
/
2022-09-15

Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, “Бөмбөрцгийн Сүмбэ” хүүхдийн байгууллагатай хамтран “Аюулыг авдарлая-1” уриан дор тамхины иш түүх уралдааныг улсын хэмжээнд зарласан.

Хавдар, харшил зэрэг олон өвчний суурь шалтгаан болдог, байгальд уусаж шингэдэггүй  янжуурын иш түүх энэхүү аянд Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид нэгдлээ.

Есдүгээр сарын 05-наас эхэлсэн энэ үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн 21 нэгжийн хамт олон өөрийн цехийн ойролцоох зам, талбайд хаягдсан тамхины ишийг түүж орчноо цэвэрлэж байгаа бөгөөд одоогоор усны 100 гаруй сав тамхины иш цуглажээ. 
Пластик ундааны соруул болон гялгар уут нь байгаль орчинд хамгийн сөрөг нөлөөтэй хог хаягдал гэдгийг олон улсын судалгааны байгууллагууд нэгэнт нотолсон. Тэгвэл сүүлийн жилүүдэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхаарлын гадна байсан тамхины иш тэдгээрээс дутахгүй хор хөнөөлтэй хаягдал болохыг илрүүлсэн юм. Тамхины иш бүхий шүүлтүүрээс никотин, арсеник, хар тугалга гэх мэт бодис байгальд ялгардаг байна. Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгж, хэсэг бүрт бүрэн тохижуулсан тамхины цэг байдаг бөгөөд цэвэрлэгээ үйлчилгээ ч сайн явагддаг. Гэсэн хэдий ч уурхайчин хамт олон байгаль эх дэлхийгээ хамгаалах аянд сэтгэлээсээ нэгдэж, ойролцоох гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.105.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.