Эдгээрийн нэг нь тус цехийн удирдлагын баг, Залуучуудын холбоо хамтран шинэ, залуу ажилтнууддаа зориулсан “Залуус бид бахархлын эзэд” өдөрлөг юм. Ус хангамжийн цехийн нийт ажиллагсдын 40 хүртэлх хувь нь залуужиж, залуу ажилтнууд нэмэгдэж буйд уг арга хэмжээний зорилго чиглэсэн байна. Өдөрлөгийн үеэр залуу ажилтнууд үйлдвэр болон цехийн зорилго, алсын хараа, соёл үнэт зүйлтэй танилцаж, ажлын байруудаар орохын зэрэгцээ шинийг эрэлхийлэх, идэвх санаачилгатай байх, бүтээлч хандлага, багаар ажиллах чадварт суралцах, бүтээмж дээшлүүлэх арга хэрэгслийн ашиглалтыг нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн сургалт, хэлэлцүүлэг уралдаан тэмцээн өрнүүлжээ.
Ус хангамжийн цехийнхэн он гарсаар бүтээмж дээшлүүлэх, ажлын идэвх оролцоогоо илүү чанаржуулах талаар санаачилгатай ажиллаж байна. Сайн саналын системд 54 ажилтны 105 санал бүртгэгдэж, 96 санал нь үнэлэгдсэн бол эдгээрээс 88 саналыг хэрэгжүүлж, урамшуулал олгожээ. Ингэснээр хэрэгжилт 91.7%, саналын чанар 57.3%, хамтын гүйцэтгэлийн үзүүлэлт 73,1 %-иар биелсэн байна. Цехийн хэсэг бүрийн бүтээмж чанарын дугуйлангууд 26 сайжруулалтын ажил гүйцэтгэсэн нь эрчим хүч хэмнэх, тоноглолуудын насжилт уртсаж, ажил хөнгөвчлөх, ажлын байрны аюул эрсдлийг бууруулах зэрэг үр дүн өгч, ажлын байрны таатай орчин нөхцөл бүрдлээ гэж Бүтээмж инновацийн мэргэжилтэн А.Долгормаа онцоллоо. Түүнчлэн Монголын Бүтээмжийн төвтэй хамтарч ажиллах, ахисан түвшний сургалтанд дугуйлангийн ахлагч нарыг хамруулах, ижил төстэй үйлдвэрүүдийн туршлага судлах, үйлдвэрийн зарим цехийн бүтээмж чанарын дугуйлантай харилцан туршлага солилцох, ИТА-ын дунд “Бидний манлайлал- Миний ахиц” уулзалт ярилцлага зохион байгуулахаар төлөвлөж буй аж.
-
5 цаг 34 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
5 цаг 34 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин