Тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдын анхдугаар зөвлөгөөн эхэллээ
Үйл явдал
/
2022-09-15
Хил хамгаалах байгууллагын хэмжээнд анх удаа “Тэргүүний хугацаат цэргийн алба хаагчдын зөвлөгөөн”-ийг 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ХХЕГ-т зохион байгуулж байна. Зөвлөгөөнд хилийн цэргийн анги, тусгай салбараас шалгарсан шилдэг 23 байлдагч оролцохоор ирээд байна.
Хугацаат цэргийн алба хаагчид эрдэм мэдлэг, авьяас чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорихын зэрэгцээ өөрсдийн үзэл бодол, цаашид хэрэгжүүлж болох санал хүсэлтээ хэлэлцэх юм. Хугацаат цэргийн алба хаагчид 09 дүгээр сарын 13-ны өдөр “Хугацаат цэргийн албанд тулгамдаж буй асуудал, өнөө ба ирээдүй” сэдвээр эссэ бичиж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, хэлэлцүүлэг өрнүүлэх бол 09 дүгээр сарын 14-ний өдөр мэдлэг чадвар, урлагийн авьяасаараа өрсөлдөнө. 09 дүгээр сарын 15-ны өдөр хилийн цэргийн 0267 дугаар тусгай салбарт цэргийн хэргийн мэдлэг, ур чадвараа сорьж, хүн нэг бүрийн дүн гарснаар Хил хамгаалах байгууллагын “Шилдэг хугацаат цэргийн алба хаагч-2022”-ын эзэд тодрон гарах юм.
3 хүн, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас ба гадаа нарын зураг байж магад
6 хүн, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас ба гадаа нарын зураг байж магад
3 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
5 хүн, зогсож буй хүмүүс ба цэргийн дүрэмт хувцас нарын зураг байж магад
1 хүн ба цэргийн дүрэмт хувцас нарын зураг байж магад
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.61.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.