Төсөл хэрэгжиж буй хороодод хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Үйл явдал
/
2022-09-15
Азийн хөгжлийн банк, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ийн хүрээнд “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын төсөл”-ийг Чингэлтэй дүүргийн 12, 16, 17, 18, 19 дүгээр хороодод хэрэгжүүлж байгаа юм.
 
Төслийн хүрээнд дээрх хороодын зорилтот өрхүүдийг судалгаанд хамруулсан ба судалгаанд хамрагдсан өрхүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг төсөл хэрэгжиж буй хороодод хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, дүүргийн Улаан загалмайн хороо, төсөл хэрэгжиж буй хороодын Засаг даргын ажлын алба, хороодын Амьжиргаа дэмжих зөвлөлийн гишүүд, хэсгийн ахлагч нар хамтран зохион байгуулж, айл өрхийг сонгох асуудлаар харилцан санал солилцлоо.
8 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад
11 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.59.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.