Өнөөдөр /2022.09.12/ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд Боловсрол, шинжлэх ухааны яамны иргэдийн инновацийн санаачилагыг дэмжих Mon-x хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх, сургалт, танилцуулга уулзалт зохион байгуулагдлаа.
Уг Mon-x хөтөлбөрийн зорилго нь олон нийтэд бүтээлч сэтгэлгээ, инновацийн талаарх мэдлэг чадвар, соёлыг төлөвшүүлж, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг иргэд, олон нийтийн оролцоотойгоор инноваци ашиглан шийдвэрлэх санаачилгуудыг дэмжин, урамшуулах юм.
Уулзалтыг Mon-x хөтөлбөрийн зохицуулагч С.Энхжаргал удирдан явуулсан бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн шинжлэх ухаан технологийн зөвлөлийн гишүүд, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, эрүүл мэндийн газрын төлөөллүүд оролцлоо.
Иргэдийн инновацийн санаачилгыг дэмжих, грант олгох, асуудлын шийдэлд уралдаан зарлах зэргээр улсын хэмжээнд шинжлэх ухаанд суурилсан инновацын гарааны бизнес хөгжлийг дэмжих зорилгоор энэхүү хөтөлбөр 2022 оны 4 дүгээр улиралд хэрэгжих ба улсын хэмжээнд 20,000,0 сая төгрөгийн 9 бүтээлд урамшуулал олгох юм байна.
Мөн өнөөдөр МУБИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хурлын зааланд иргэдэд мэдээлэл өгөх сургалт, танилцуулгыг 16:00 цагаас зохион байгуулах юм.
-
5 цаг 53 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
5 цаг 53 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин