Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 70 жилийн ойн баяр наадмын “БАЯРЫН ХУРАЛ” боллоо
Үйл явдал
/
2022-09-15

Ногооннуур сумын 70 жилийн ойн баяр наадмын “Баярын хурал” энэ сарын 09–ны өдөр болсон. Түүхэн ойн баярын хуралд УИХ-ын гишүүд Т.Аубакир, Б.Бейсен, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, тус сумдын удирдлагууд, аймаг болон бусад сумдын зочид төлөөлөгчид болон сумын ард иргэд оролцов. Баярын хурлыг нээж, Ногооннуур сумын ИТХ-ын дарга М.Тилеужан үг хэлж, сумын Засаг дарга Х.Есболат 70 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэхээс гадна өнгөрсөн онд болон энэ онд сум орон нутагт хийж бүтээсэн ажил, цаашид хийх ажил, хэтийн төлөвлөгөө, ололт амжилтын талаар онцлон тэмдэглэв.
700
     Баярын хурлын үеэр аймгийн Засаг даргын орлогч Х.Арман Ногооннуур сумын нутгийн зон олонд сум байгуулагдсан 70 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв. Энэ үеэр ажил хөдөлмөрөөрөө сум орон нутаг төдийгүй улсад амжилт гаргасан төрийн албан хаагчид, ахмадууддаа шагнал гардуулж, баяр хүргэв. 

700

     Түүнчлэн аймгийн Засаг даргын орлогч Х.Арман  Монголын цахилгаан холбоо ХК-ний  Ногооннуур суманд  нээж буй NATIONAL кабелийн телевизийн сувгийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм. Уг NATIONAL кабелийн телевизийн сувгаар Монголын 49 суваг, спортын 10 суваг, хүүхдийн 5 суваг, танин мэдэхүйн 4 суваг, кино болон энтертаймент 8 суваг, мэдээллийн 7 суваг гардаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.62.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.