Цахим хурлыг тус төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Х.Цолмон удирдан явууллаа. Хуралд ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн ЭБЭСТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг, ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нар, Тандалт судалгааны алба, Статистик мэдээлэл зүйн тасгийн эмч, судлаачид, УНТЭ, УГТЭ, Өргөө, амаржих газар, Хүрээ амаржих газар, Амгалан амаржих газар, ЭНЭҮТ II, ХСҮТ, Багануур дүүргийн ЭМТ, аймгуудын ЭМГ-ын удирдлага, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч, сумдын 127 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцлоо.
Цахим хурлаар УНТЭ-ийн Бүдүүн шулуун гэдэсний тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзий “Тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлт”-ийг, ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн ЭБЭСТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг “Жирэмсэн үеийн хавдар” сэдвээр мэдээлэл танилцууллаа.
Бүдүүн шулуун гэдэсний өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд байнгын болон сэтгэл түгших шинж тэмдэг илэрсэн үйлчлүүлэгчийн түүхийг сайтар судалж, бие махбодийн нарийн үзлэг хийж, эрт оношлох, шийдвэр гаргах үйл явцад үйлчлүүлэгчтэй ойр дотно ярилцах талаар УНТЭ-ийн Бүдүүн шулуун гэдэсний тасгийн эрхлэгч Э.Бат-Өлзий зөвлөв.
Монгол Улсад нөхөн үржихүйн насны хүн амын нас баралтын шалтгаанд хавдар тэргүүлэх байрыг эзэлж байгаа ба сүүлийн жилүүдэд хавдартай, ахимаг насны жирэмсэн эмэгтэйн тохиолдол нэмэгдэж буйг онцлоод, жирэмсэн үед үүсэх физиологийн зарим өөрчлөлтүүд нь хавдрын шинж тэмдгийг далдалдаг учраас жирэмсний 2 дахь 3 сард дотор муухай оргих, аюулхай орчим өвдөх, бөөлжих шинж тэмдэг илэрвэл ходоодны хавдрыг сэжиглэж, удамшлын асуумжийг сайтар асуух, хооллолтын байдалд нь үнэлгээ хийх (хоолны дуршил буурах, бага идээд цадсан мэдрэмж төрөх), цусны шинжилгээ, ходоод гэдсийг дурандах, эдийн шинжилгээ авах зэрэг оношилгоо, эмчилгээний чухал санамжууд болон умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлгийн талаар ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн ЭБЭСТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг багш зөвлөв.
Сүүлийн 5 жилд улсын хэмжээнд бүртгэгдсэн хавдрын шалтгаантай эхийн эндэгдэлд ходоодны хавдар зонхилж буй талаар ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Х.Цолмон оролцогч нартай харилцан ярилцлаа.
-
5 цаг 33 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
5 цаг 33 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин