Үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийнхөн уулзлаа
Үйлдвэрээс ялгарч буй хаягдал усыг урьдчилан цэвэрлэхгүйгээр ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж байна.
Тодруулж хэлбэл нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс шир, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, архи, ундааны үйлдвэрүүд хаягдал усаа Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж, цэвэрлэх байгууламж цэвэршүүлсний дараа Туул голд цутгах байдлаар үйлдвэрийн хаягдал усны асуудлыг шийдвэрлэж байгаа.
Энэ нь Туул голын усыг бохирдуулж, голын эрэг дагуу суурьшиж буй хүн ам, мал амьтан байгаль экологид сөрөг нөгөө үзүүлж байгаа юм. Зарим үйлдвэрүүд хаягдал усаа Харгиа цэвэрлэх байгууламжид цэвэрлэж, дараа нь Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг ч хүнд металл агуулсан, цэвэрлэх хүчин чадлаас давсан бохирдуулагчийн өндөр концентратаас үүдэж цэвэрлэх байгууламжаас ялгарч буй хаягдал ус Монгол Улсын хаягдал усны стандартыг хангахгүй, илүү бохирдолтойгоор байгальд хаягдаж байгаа юм.
Тиймээс “Үйлдвэрийн хаягдал усны хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн анхдугаар уулзалт өнөөдөр болж, төслийн талаарх танилцуулах мэдээллийг хүргэж, санал солилцож байгаа юм. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын үйлдвэрийн хаягдал усны бохирдол, хүнд металлын хэмжээ багасаж, хаягдал усны чанар сайжирна. Мөн Төв цэвэрлэх байгууламжид ирэх үйлдвэрийн хаягдал усны бохирдлын хэмжээг бууруулах зорилгоор хаягдал усыг дүрэм, журмын дагуу зохицуулах хяналтын тогтолцоог бий болгоход оршиж байгаа.
Төслийн хамтарсан зохицуулах зөвлөлийн анхдугаар уулзалтанд #БХБЯ, #СЯ, #БОАЖЯ, #ХХААХҮЯ, #НЗДТГ, #УСУГ, #УГ, #МХЕГ, #ХСУХАТАҮЗЗ, #БХТ, #Жайкагийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, зөвлөх багийнхан оролцож байна.
Мэдээлэл болгоход 2018 оноос Монгол Улсын Засгийн газрын Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулагдсан байдаг. Тус ажлын хэсэгт
Барилга, хот байгуулалтын яам , Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам , Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Ус сувгийн удирдах газар болон бусад холбогдох байгууллагаас мэргэжилтнүүд ажиллаж байна. Энэ хүрээнд
2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл /2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх/ УИХ-аар батлагдсан.
2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар "Үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөө"-г (ҮХУУЦТ) үндэсний хөтөлбөрөөр баталж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр ҮХУУЦТ-г хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулсан байдаг
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.165.149)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
5 цаг 45 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 17 мин
-
Өчигдөр 12 цаг 15 мин
-
5 цаг 45 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин