Хотын даргын НЭРЭМЖИТ спортын наадам зэрэгт 184 саяыг ҮРЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-11-02

Татвар төлөгчдийн мөнгийг нийслэлийнхэн ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛЖ байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэдээллээс үзэхэд хоёр хүн тутмын нэгнь ядуу гэсэн судалгаа гарсан байна. Тэрчлэн нэн ядуу өрхөө яам тамгынхан “УЛНЫ АЙЛ”-д гэдэг.  Иргэд өдөр ирэх тусам ядуурч, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж байх зуур төрийнхний “ИДЭХ УУХ, НАЙР НААДАМ, ТЭМЦЭЭН УРАЛДААНД ОРОЛЦОХ” нь улам ихэссэн байх мэт.

Тодруулбал, сүүлийн гурван сард буюу 20022 оны найм, ес, 10 дугаар саруудад өргөн хэрэглээний барааны үнэ эрс нэмэгдэж, гадаад вальютын ханш чангарсан, 20 мянгатын үндэсний мөнгөн тэмдэг 5900 төгрөгтэй тэнцэх хэмжээнд үнэгүйдсэн үед Нийслэл Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар 2022 онд А/497 тоот захирамж гаргаж ӨӨРИЙ НЭРЭМЖИТ “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын наадам”, Нийслэлийн иргэдийн спортын X дугаар наадам зэргийг зохион байгуулжээ.

Тэрчлэн автомашингүй өдөр Д.Сүхбаатарын талбайд болсон “Улаанбаатар спорт өдөрлөг” тэмцээнд 19 сая 200 мянган төгрөг зарцуулсан бол “Нийслэлийн 383” жилийн ойд зориулсан жудо бөхийн тэмцээнд 15 сая 400 мянган төгрөгийг зарцуулжээ. Хотын дарга Д.Сумъяабазар 2022 оны найд ес, 10 дугаар саруудад Даншиг наадам, өөрийн нэрэмжит тэмцээнүүдэд нийт 184 сая 621 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байна. Хэдийгээр нийслэлийн иргэдийн спортын X  дугаар наадам гэж нэрлэсэн ч аль дүүргээс, хичнээн тамирчинг оролцуулсан нь тодорхойгүй аж. Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд нь 2022 оны 04 дүгээр сард баталсан “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ийг зөрчиж, төсвийн мөнгийг үр ашиггүй, дэмий зүйлд зарцуулсан байж болзошгүй нь.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.114.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.