Булган аймгийн шүүхийн ерөнхий шүүгчээр д.азжаргал томилогдон иржээ
Үйл явдал
/
2022-07-28

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 148 дугаар зарлигаар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилогдсон Дашдоржийн Азжаргал өнөөдөр Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэтэй уулзлаа.

Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Азжаргал сонгогдсон байна. Шинээр сонгогдсон Ерөнхий шүүгч Д.Азжаргалд Аймгийн Засаг дарга нутаг оронд томилогдон ирсэнд баяр хүргээд цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.209.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.