Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк улсын хамтарсан баг саажилттай хүүхдийн мэдрэлийн ёзоор таслах хагалгааг эхний хүүхдүүдэд хагалгаа хийжээ
Энэ оны 6 сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээж аавууд жагсаж хүүхдүүдээ, тэр дотор саажилттай хүүхдийн мэдрэлийн ёзоор таслах хагалгаанд гадаадруу явуулж эмчлүүлэхэд шаардагдаж буй зардлыг Төрөөс гаргахыг шаардсан билээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээж аавуудыг маань хүүхдүүдтэй хамт хүлээж аваад Засгийн газрын тогтоол гаргаж Монгол Улсдаа энэхүү хагалгааг хийх, мэргэжлийн эмч нарыг 9 дүгээр сардаа багтааж урьж авчрахыг даалгасан.
Энэ дагуу ХНХЯ, ЭМЯ шуурхай ажилласны үр дүнд
Монголд эмчлэх боломжгүй өвчнүүдийн нэг болох тархины саажилтын үеийн Ризотоми буюу мэдрэлийн ёзоор тайрах мэс заслыг гадаадын мэргэжлийн багтай хамтран Монгол Улсад хийж нутагшуулах төслийн хүрээнд Бүгд Найрамдах Турк улсын Лив эмнэлгийн хүүхдийн мэдрэлийн мэс засалч Доктор, Профессор ТУФАН ХИЧДӨНМЭЗ эмчээр ахлуулсан баг Улаанбаатар хотод 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрүүдэд ажиллаж эхний хүүхдүүдэд хагалгаа хийжээ.
Монгол Улсын Засгийн газар
Эрүүл Мэндийн Яам
Эрүүл Мэндийн Хөгжлийн Төв
Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв
Liv Hospital
ГЛОБАЛ МЕДИКАЛ ТУР ХХК гээд
олон байгууллага талууд хамтран ажилласанд талархлаа илэрхийлье
Ямар ч байсан Эрүүл мэндийн салбар нэг алхам урагшиллаа. Баг хамт олонд баяр хүргэе. Олон олон хүүхдүүдийг өвчнөөс аварч эмчлэн амьдралын баяр баясгалан хайрлах болтугай
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.34.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
13 цаг 0 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
13 цаг 0 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин