Чингис хааны эш хөргийг сургууль, цэцэрлэгүүдэд хүндэтгэн залав
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймгийн Эрдэнэсант сумын Ерөнхий боловсролын сургууль, "Бөмбөөлэй", "Болорхон" цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо
Шинэ хичээлийн жилд тус сумын сургуульд 909 сурагч, 2 цэцэрлэгт нийт 365 хүүхэд хамран суралцаж байна.
Өнгөрсөн онд "Болорхон" цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулж байсан бол энэ онд сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг орон нутгийн төсвийн 343.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засварт оруулсан байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал хичээлийн жилийн нээлттэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг гардуулан, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Чингис хааны эш хөргийг сургууль, цэцэрлэгүүдэд хүндэтгэн залав.
Ирэх онд сум, сургуулийн 100 жилийн ой зэрэгг тохиохтой холбогдуулан олон бүтээлч ажлууд төлөвлөгдөж байгаа бөгөөд үйл ажиллагаанд нь тодорхой дэмжлэг үзүүлэхээ ч илэрхийлэв.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.235.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
9 цаг 58 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 16 цаг 29 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 15 цаг 13 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 12 цаг 52 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
9 цаг 58 мин
-
Уржигдар 12 цаг 50 мин
-
Өчигдөр 14 цаг 20 мин
-
Өчигдөр 19 цаг 26 мин
-
Өчигдөр 14 цаг 43 мин
-
Өчигдөр 15 цаг 32 мин
-
Өчигдөр 12 цаг 45 мин
-
Уржигдар 15 цаг 23 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин